Дэд профессор Ц.Батчулуун, дэд профессор С.Гэрэлбаатар багш нарын хамтын бүтээл болох их дээд сургуулийн оюутнуудад зориулсан "Хөрс судлал" сурах бичиг нь газар зүй, ой судлал, байгаль дэлхий, хүрээлэн буй орчин судлал, биологи, экологи, физик, химийн инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд сургалтын явцад юмс үзэгдлийн мөн чанар, бодисын шинж чанар, найрлага, элементүүдийн орц хэмжээг таньж мэдэх нарийвчлал сайтай шинжилгээний аргуудыг хээрийн судалгааны талбай болон лабораторын нөхцөлд эзэмшихэд зориулагдсан ба лаборатори, задлан шинжилгээний ажил, хээрийн судалгааны ажил бүр хичээлийн хөтөлбөрийн агуулгын дагуу хөрсний морфологи, механик бүрэлдэхүүн, хөрсний физик-химийн шинж чанарыг тодорхойлох аргын хүрээнд хийгджээ.
Энэхүү сурах бичгийг МУИС-ийн Байгалийн ухааны уншлагын танхим, Эрдэм шинжилгээний фонд, ХШУИС-ийн номын сангаас тус тус унших боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.