Докторын зэрэг амжилттай хамгаалсан ХМТ-ийн Ахлах багш Г.Баттулга багшдаа баяр хүргэе.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн Ахлах багш, докторант Г.Баттулга “Mathematical Models in Finance and Insurance” сэдвээр Математикийн ухааны докторын зэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамгааллаа. Г.Баттулгын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их сургуулийн профессор Л.Алтангэрэл ажиллалаа. Хэрэглээний математикийн тэнхимийн хамт олны өмнөөс удирдагч Профессор Л.Алтангэрэл болон докторын зэргээ амжилттай хамгаалсан Г.Баттулга багшдаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Хэрэглээний Математикийн Тэнхим