“Монголын хөрс судлал” /Mongolian Journal of Soil Science/, ISSN 2522-1604 сэтгүүлийг 2016 оноос  Монголын Хөрс судлалын холбоо ШУА-н Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбар, МУИС, ХААИС, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ховд их сургуультай хамтран жил бүр тогтмол эрхлэн гаргаж судлаачид болон  олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.
Энэхүү сэтгүүл нь МУИС-ийн захирлын 2018 оны Зургаадугаар сарын 18-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/224 дугаар тушаалын хавсралтаар баталсан “МУИС-д  дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийг үнэлэх аргачлал”-н  1.2.1-1.2.5 ба 3.1-3.9 заалтуудыг тус тус хангасан тул ХШУИС-н Эрдмийн зөвлөлөөр батлагдаж МУИС-н  дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүртгэлд орсон сэтгүүл юм.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт хэвлүүлэх судалгааны материал (өгүүлэл) авч эхэлсэн тул энэ чиглэлийн судалгааны үр дүнгээ хэвлүүлэх хүсэл, сонирхолтой судлаачид өгүүлэлээ бэлтгэн ирүүлнэ үү.
 
Өгүүллийн формат болон бусад мэдээллийг batchuluun@seas.num.edu.mn,  monsoilj@gmail.com хаягаар тодруулна уу.