Үргэлжлүүлэн суралцах нь

4.11.2. Суралцагч үргэлжлүүлэн суралцах

4.11.2.1. Чөлөөний хугацаа дуусахад суралцагч энэ журмын 4.5-д заасны дагуу хичээлд бүртгүүлж , үргэлжлүүлэн суралцах үүрэгтэй.

4.11.2.2.Чөлөөний хугацаа дууссан суралцагч улирлын хичээл эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө үргэлжлүүлэн суралцах өргөдлөө сургалтын албанд өгч шаардлагатай төлбөрийг төлсний үндсэн дээр бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар үргэлжлүүлэн суралцах эрх нээгдэж сургалтын мэдээллийн системд сургалтын алба суралцагчийн төлөвийг өөрчилнө.

4.11.2.3. Чөлөөний хугацаа дуусч, үргэлжлүүлэн суралцах эрх нь нээгдсэн суралцагч сургалтын алба, тэнхмээс суралцах хувийн төлөвлөгөө зохиох, хичээлд бүртгүүлэх, бусад асуудлаар зөвлөгөө авах шаардлагатай.

4.11.2.4. Улирлын чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын хугацаа хойшлон суралцаж байгаа суралцагч сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж хичээл, хөтөлбөрийн түвшин, шалгалтын зөрүү гарвал үргэлжлүүлэн суралцах болсон шалтгаан, өмнө нь авч байсан дүнг харгалзахгүйгээр нөхөн үзэх хичээл, өгөх шалгалтыг сургалтын алба, тэнхимийн эрхлэгч/ хөтөлбөрийн удирдагч хамтран тогтооно.

4.11.2.5. Хоёр улирал дараалан идэвхгүй төлөвт байгаа суралцагч сургалтын албанд үргэлжлүүлэн идэвхтэй төлөвт суралцах хүсэлт гаргах ба идэвхгүй суралцсан хугацааны суурь үйлчилгээний төлбөрийг нөхөн төлнө.

Энд дарж үргэлжлүүлэн суралцах хүсэлтийн маягтаа татаж авна уу.



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-3302, 3106
  • Имэйл:
    academicaffairs@seas.num.edu.m

Contact Info