4.5 Хичээл, хичээлд бүртгүүлэх

4.5.17 Хичээлийг сонгон бүртгүүлснээс хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөн баталгаажуулна. Баталгаажуулаагүй хичээлийг цуцална. Хэрэв тухайн хичээлийг судлах оюутны тоонд багтахгүй бол хүлээлгийн жагсаалтанд нэрээ бүртгүүлж болно. Суралцагч баталгаажуулсан хичээлийг хичээлд бүртгүүлэх, баталгаажуулах хугацаанд өөрөө цуцалж болно.

4.5.18 Суралцагч баталгаажуулсан хичээлийг хичээлд бүртгүүлэн, баталгаажуулах хугацаанд өөрөө цуцалж болно.

4.5.20 Анги бүрдээгүй тохиолдолд өөр ижил төстэй хичээлийг бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн суралцагчид санал болгож болно.

4.5.23 Улирлын хичээл эхэлснээс хойш, сургалтын төлөвлөгөөн дэх тухайн хичээлийн цагийн 30 хувь өнгөрөөгүй байхад баталгаажуулсан хичээлээ цуцлах тохиолдолд хичээлийн багц цагийн төлбөрийн 70 хувийг дараагийн улиралд бүртгүүлэх хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ. Хичээлийн цагийн 30-аас дээш хувь өнгөрсөн бол багц цагийн төлбөрийг буцааж олгохгүй. Аль ч тохиолдолд тухайн улирлын суурь үйлчилгээний төлбөрийг буцааж олгохгүй.

Та дараах маягтын бөглөж сургалтын албанд холбогдох мэргэжилтэнд өгнө үү.Энд дарж татаж авна уу

 



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-3302, 3106
  • Имэйл:
    academicaffairs@seas.num.edu.m

Contact Info