Нобелийн шагналт проф. Амано багшийн нээлттэй лекц

Нийтэлсэн огноо: 2016-03-24 18:52:00

БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар, Нагояа Их Сургуулийн Нобелийн шагналт проф. Амано Хироши багш 2016 оны 3 сарын 28-нд Монгол улсад айлчилж, олон нийтэд нээлттэй “LIGHTING THE EARTH BY LEDs” сэдэвт лекц уншина. Амано проф. нь хөх өнгийн ЛЭД гэрлийг анхлан зохион бүтээсэн бөгөөд, Монголын залууст өөрийн амьдрал замнал, нобелийн шагналд хүрсэн түүхээ сонирхуулах болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Оролцохыг хүсэгчид дараах холбоосоор бүртгүүлнэ үү: http://goo.gl/forms/mzueaVHNcU

 

Хэзээ: 2016 оны 03 сарын 28-ны өдөр, 14 цагаас
Хаана: Туушин Зочид буудлын 5 давхарын “Соёмбо” танхим
Заалны суудлын тоо: 400, Үнэ төлбөргүй, сонирхсон хүмүүст нээлттэй, Бүртгэл 13 цаг 30 минутаас эхлэнэ.