Японы Ивате Их Сургуулийн профессоруудын уулзалт, семинар болно.

Япон улсын Ивате Их Сургуулийн Инженерийн Факультетийн профессорууд өөрсдийн судалгааны ажил, хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа хийх боломжууд, мөн өөрийн сургуульд оюутан суралцуулах боломжийн талаар уулзалт семинарыг зохион байгуулна.

Уулзалт 2015 оны 10-р сарын 02-нд ШУТИС-ийн Төв номын сангийн 4 давхарт 15:00 цагаас болно.

Профессор нарын танилцуулгыг дараах холбоосноос үзнэ үү.