МУИС-ХШУИС ба TUAT-ын хамтарсан Сэргээгдэх эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт гараагаа амжилттай тавив.

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт" сэдвийн хүрээнд, Япон улсын Токиогийн ХАА ба Технологийн их сургууль(TUAT,)-ийн проф. багш Акисава Ацүши МУИС-ын урилгаар УБ-т 2 хоног ажиллаад буцав. Проф. Акисава Ацүши багш 9 сарын 7-ны өдөрнь Монгол-Японы төвд “Тогтвортой ирээдүйн төлөө нарны дулаан ба хаягдал энергийг зохистой ашиглах нь/ Utilization of Solar Thermal and Wasted Energy for Sustainable Future” сэдвээр нээлттэй лекц уншиж, 50 гаруй оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн МУИС-ХШУИС-ын СЭХ хөтөлбөрийн багш нар, судалгааны багийн хамт олонтой биечлэн уулзаж, хамтарсан судалгааны ажлын эхлэлийг тавьж, судалгааны орчин нөхцөлтэй танилцан, үнэтэй зөвлөгөө өгөөд буцлаа.