ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн Судалгааны багийн төсөл саналыг хүлээн авна

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн ажлын хэсэг МУИС-аас санал болгох Монгол-Японы Хамтарсан Судалгааны багийн төсөл саналыг 9 сарын 14-н хүртэл хүлээн авч, 15-нд нээлттэй хэлэлцүүлэг хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. 
 
ИТДБ төсөлд Монгол-Японы Хамтарсан Судалгааны багийн төсөл санал дэвшүүлэх хүсэлтэй багууд дараах материалыг бүрдүүлж,  МУИС-ХШУИС, 3-228 тоот өрөөнд 2015 оны 9-р сарын 14-ны өдрийн дотор хүргүүлнэ үү.
  1. Судалгааны танилцуулга (Research Profile Sheet маягтын дагуу)
  2. Судалгааны багийн товч мэдээлэл
  3. Багийн гишүүдийн судалгаа
  4. Тоног төхөөрөмжийн судалгаа
  5. Судалгааг дэмжих сан 8 сая төгрөг/жил хүртэл төсөв тооцооны судалгаа
Багуудын танилцуулга илтгэлийг дараах товийн дагуу нээлттэй хэлэлцүүлнэ.
  Хэзээ: 2015 оны 9-р сарын 14-ны (Мягмар) 13 цагаас
  Хаана: ХШУИС 3-200 тоот танхимд
  Агуулга: Хамтарсан судалгааны үлдсэн 2 сэдэвт саналаа өгсөн багуудын илтгэлийг хэлэлцүүлэх
 
ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн ажлын хэсгээс 6-р сарын 12-ны Баасан гарагт зохион байгуулагдсан Хамтарсан судалгааны сэдэвт санал авах танилцуулга хурлын (хавсралт PDF) материалтай танилцана уу. Тодруулах зүйлийг ХШУИС, 3-228 тоот өрөөнд ирж лавлана уу. 
 
** (ИТДБТ=Инженер Технологийн Дээд Боловсрол төсөл
MJEED=Mongolian-Japan Engineering Education Development Project = 1000 инженер төсөл