MJEED-JR/ ИТДБ төслийн Хамтарсан судалгааны нээлттэй хэлэлцүүлэг болно.

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн ажлын хэсгээс 6-р сарын 12-ны Баасан гарагт Хамтарсан судалгааны үлдсэн 4-н сэдэвт санал авах тухай нээлттэй танилцуулга хурал зохион байгуулсан билээ. http://www.num.edu.mn/getposts.htm?pid=26971
 
Ажлын хэсэг хэлэлцэж тохирсны дагуу, дараах зарыг хүргэж байна:
=====================================================================
ЗАР МЭДЭЭ
 
ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн ажлын хэсэг МУИС-аас санал болгох Монгол-Японы Хамтарсан Судалгааны багийн төсөл саналыг 6 сарын 29-н хүртэл хүлээн авч, 30нд нээлттэй хэлэлцүүлэг хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. 
 
ИТДБ төсөлд Монгол-Японы Хамтарсан Судалгааны багийн төсөл санал дэвшүүлэх хүсэлтэй багууд дараах материалыг бүрдүүлж,  МУИС-ХШУИС, 3-121 тоот өрөөнд 2015 оны 6-р сарын 29-ны өдрийн дотор хүргүүлнэ үү.
  1. Судалгааны танилцуулга (Research Profile Sheet маягтын дагуу)
  2. Судалгааны багийн товч мэдээлэл
  3. Багийн гишүүдийн судалгаа
  4. Тоног төхөөрөмжийн судалгаа
Багуудын танилцуулга илтгэлийг дараах товийн дагуу нээлттэй хэлэлцүүлнэ.
  Хэзээ: 2015 оны 6-р сарын 30-ны (Мягмар) 13 цагаас
  Хаана: ХШУИС 3-200 тоот танхимд
  Агуулга: Хамтарсан судалгааны үлдсэн 4 сэдэвт саналаа өгсөн багуудын илтгэлийг хэлэлцүүлэх
 
ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн ажлын хэсгээс 6-р сарын 12-ны Баасан гарагт зохион байгуулагдсан Хамтарсан судалгааны сэдэвт санал авах танилцуулга хурлын   http://www.num.edu.mn/getposts.htm?pid=26971
материалтай танилцана уу. Тодруулах зүйлийг ХШУИС, 3-121 тоот өрөөнд ирж лавлана уу. 
 

Хавсралт