Одоогоос 5 жилийн өмнө МУИС-ийн МКС Дэлхийн оюутны програмчлалын олимпиадын Ази тивийн захирлуудын зөвлөлөөс Эх орондоо оюутны програмчлалын үндэсний багийн олимпиадыг зохион байгуулах  эрхийг авч оюутны програмчлалын олимпиадуудыг эх орондоо 5 удаа амжилттай зохион явуулсан билээ.  Үндэсний олимпиад нь нэг сургуулийн 3 оюутны бүрэлдэхүүнтэй баг 1 компьютер дээр 5 цагийн хугацаанд 10 бодлогыг бодож аль болох бага хугацаанд олон бодлого бодохоор ухаан бодол, хурд хүчээ зорьдог  онцлогтой олимпиад юм. Манай улсын эхний 3 олимпиадад тэргүүлсэн болон дэд байранд шалгарсан МУИС-ийн багууд, Ази тивийн 34, 35, 38-р олимпиадуудаас хүрэл медаль, 36-р олимпиадаас мөнгөн медаль хүртэж  эх орныхоо их дээд сургуулиудын оюутнуудын програмчлалын ур чадварыг дэлхий дахинд харуулж сайхан амжилтуудыг үзүүлсэн билээ.

Энэ удаагийн 6-р олимпиад 2014 оны 4-р сарын 11-ээсс 4-р сарын 14-д явагдаж  Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хорооноос  олимпиадын удирдамж дүрмийг боловсруулах, олимпиадыг  сурталчлах, багуудыг бүртгэж мандат олгох,  техникийн зөвлөгөөн хийх, сургалт бэлтгэл тэмцээнийг зохион байгуулах ажлуудыг хийв. Төгсгөлийн тэмцээн 4-р сарын 12-нд боллоо. Төгсгөлийн тэмцээнд компьютерийн ухаан програмчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС-ийн ХШУИС , Улаанбаатар , ШУТИС-ийн КТМС, Мэдээлэл Холбоо технологийн сургууль,Математикийн сургууль , МУБИС-ийн Компьютер Мэдээллийн технологийн сургууль, ХААИС-ийн Байгалийн ухааны сургуль, Хүмүүлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл Харилцааны Менежментийн Сургууль, Хүрээ дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль , Ховд Их Сургууль гэсэн 13 сургуулийн 22 баг оролцож 4 цагийн хугацаанд 7 бодлого бодож ур ухааны хүчээ сорилоо.

Энэ олимпиадад багууд дараах амжилтыг үзүүллээ.

Сургууль ба багийн нэр

Багийн гишүүд

Бодолтыг шүүх системд хандсан нийт тоо

Зөв бодсон бодлогын тоо

Зөв Бодолтонд зарцуулсан хугацаа

1

МУИС,ХШУИС, Erdenes-Mongol

У. Наранбаяр

Д.Сүрэнбаяр

П. Бямбадорж

27

5

631

2

МУИС, ХШУИС,  Last-SIT

Л.Баярхүү

Б.Говьхүү

Ч.Очиргарьд

11

4

168

3

МУИС,ХШУИС,
SMCS1

Б.Бат-Од

А.Анхбаяр

О.Алтаншагай

10

4

393

Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олимпиадыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулъя.

1.      5 бодлогыг 631 минутын  хугацаанд зөв бодсон МУИС-ийн ХШУИС-ийн  Г.Гантулга дасгалжуулагч багштай Д.Сүрэнбаяр , У.Наранбаяр, П.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй Erdenes-Mongol багийг 1-р байранд шалгаруулан алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж Ази тивийн 39-р олимпиадад оролцох эрх олгож байна.