Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын V олимпиад болон Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор тус сургууль 2011 оноос  эхлэн Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадыг санаачилсанаас хойш 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

            Энэ жилийн хувьд МУИС-ийн ХШУИС  болон Мэдээллийн  Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цар хүрээгээ өргөжүүлж Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.

            Олимпиад 2015 оны  5-р сарын 02-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр болсон бөгөөд олимпиадыг нээж:
- МТҮП-ын ерөнхий захирал Б.Мягмарнаран
- МУИС-ийн проф Ш.Содбилэг нар үг хэллээ.
Мөн Нийслэлийн 14-р сургуулийн 3в ангийн сурагч Б.Ононмөрөн морин хуурын аялгуугаар ая дууны мэнд дэвшүүлж оролцогчдод амжилт хүслээ.

            Ингээд тэмцээний дүн гарахад дараах байруудыг эзэллээ.

            Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар  тэмцээнд:

1- р байр Юнител ХХК - Ж.Алтай
2-р байр Мобиком Корпораци ХХК - Э.Улсболд
3-р байр Юнивишн ХХК - Г.Мөнхбат
Тусгай байр Үндэсний хөрөнгө оруулалтын банк - Б.Баянбаатар
Тусгай байр Smart Green Technology LLC - М.Отгонбаяр

           

Компьютерийн сүлжээний оюутны V олимпиадад 4 сургуулийн 10 баг оролцсоноос хувийн дүнгээр:

- МУИС-ийн ХШУИС-н М.Эрдэнэчулуун (КС-4 анги) - 70.98 оноогоор - 1р байр
- МУИС-ийн ХШУИС-н М.Пүрэвсүх (КС-4 анги) - 65.85 оноогоор - 2р байр
- МУИС-ийн ХШУИС-н Б.Чойжилсүрэн (КС-4 анги) - 63.99 оноогоор - 3р байр
- МУИС-ийн ХШУИС-н М.Тэргэл (КС-3 анги) - 63.33 оноогоор - Тусгай байр
- МУИС-ийн ХШУИС-н Т.Баясгалан (КС-4 анги) - 63 оноогоор - Тусгай байр тус тус эзэлсэн бол

Багийн дүнгээр:

- МУИС-ийн ХШУИС-н Сүлжээ бусниулагчид баг - 364 оноогоор - 1р байр
- МУИС-ийн ХШУИС-н Академик донтонгууд баг - 342 оноогоор - 2р байр
- МУИС-ийн ХШУИС-н T.T.L баг - 252 оноогоор - 3р байр тус тус эзэллээ.

Олимпиадад оролцосон нийт оролцогчиддоо баяр хүргэе.