Програмчлалын үндэсний 7-р олимпиад болж өнгөрлөө

Уг олимпиад 1986 Оноос зохиогдож эхэлсэн бөгөөд  1993 оноос эхлэн IBM корпораци ивээн тэтгэж зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсад 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Монголд  7 дахь удаагаа олон улсын хэмжээнд 39 дахь удаагаа зохиогдож байна. Олимпиадын бүртгэлийг 2015 оны 4-р сарын 1-8 хооронд явуулсан бөгөөд 8 их дээд сургуулийн 14 баг оролцсон. Олимпиадийг 2015 оны 4-р сарын 11-ний өдөр хичээлийн 3-р байранд олон улсын програмчлалын олимпиадыг дүгнэх журмын дагуу pc2 системийг ашиглан 5 цагын турш  10 бодлоготойгоор зохион явууллаа.

Тус олимпиадын дүн мэдээг өмнөх оны статистиктай харьцуулбал :

  1. 2014 онд 14 сургуулийн 19 баг оролцож байсан бол 2015 оны 7-р олимпиадад 8 сургуулийн 14 баг оролцсон байна.
  2. Нийт амжилттай бодолтын хувь нь 2014 онд 281 удаа ородлого хийж 30 зөв хариулт авсан бол 2015 онд 251 удаа оролдлого хийж 45 удаа зөв хариулт авсан байна. Үүнээс үзвэл Зөв хариулсан оролдлогын хувь нь 10.6-аас 17.9 болтлоо өссөн харагдаж байна.

Олимпиадын дүнг жагсаавал

  1. МУИС-ХШУИС Muihar_Hucheer_Dairagch баг 9 бодлого
  2. МУИС-ХШУИС SMCS баг 7 бодлого 472 хугацаанд
  3. МУИС-ХШУИС THE_ACES_OF_SEAS баг 7 бодлого 611 хугацаанд
  4. ШУТИС-МХТС SICT-3 баг 4 бодлого 380 хугацаанд
  5. МУИС-ХШУИС Wiki баг 4 бодлого 452 хугацаанд
  6. ШУТИС-МХТС SICT-3 баг 3 бодлого 503 хугацаанд
  7. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн CBA баг 3 бодлогыг 614 хугацаанд боджээ.
  8. 8-13. МУБИС- МБУС SCIT-1, ШУТИС-МХТС-SICT-1, Улаанбаатар их сургуулийн UBU, МҮИС-МТДС-ийн багууд хараахан бодлого бодож амжаагүй байна.

Бусад амжилтуудаас дурьдвал:

  1. Хамгийн олон оролдлогыг  МУБИС-МБУС-ын SCIT-1 Баг 30  хийсэн байна.
  2. Дан эмэгтэй гишүүнээс бүрдсэн баг ХУИС-МХМСийн EBG баг тэмцээн орсон онцлогтой байсан.
  3. Хамгийн эхэнд Зөв бодолт илгээсэн багаар МУИС-ХШУИС-ийн Muihar_Hucheer_Dairagch баг С /Bit/ бодлогыг эхний минутанд илгээснээр шалгарлаа.
  4. Хамгийн олон бодогдсон бодлогоор С/Bit/ болон H/Desert/ шалгарчээ.Уг бодлогуудыг 8 баг зөв боджээ.

Тэмцээн оролцсон нийт баг, багш дасгалжуулагч нарт эрдмийн их амжилт хүсье! 

Үндэсний програмчлалын олимпиадыг зохион байгуулах хороо