МУИС-д элсэгчдийн анхааралд

 
 
 
 
 

logo_web.jpg1МУИС-ийн хуваарь авсан элсэгч та 2014 оны 8-р сарын 22-24-ний өдрийн ажлын цагаар бүрэлдэхүүний сургуулиудын Сургалтын албандаа ирж бүртгүүлнэ үү. Заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэж, суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно!

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн, хавтсанд хийж өгнө. Үүнд:

  • Хуваарь авах үед олгосон Элсэн суралцах эрхийн бичиг
  • Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад пасспорт), хуулбарын хамт
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
    МУИС-д элсэх оюутан бүр эрүүл мэндийн үндсэн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай ба Оюутны эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг харъяа дүүргийн болон бусад аль ч эмнэлэгт үзүүлэн үзлэг хийсэн эмч нараар бөглүүлж (тамга/тэмдэг даруулсан байх), сургуульд бүртгүүлэх үед авчирна. Оюутны эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг эндээс татаж авна уу.
    Мөн 8-р сарын 20-24-ний хооронд МУИС-ийн Эрүүл мэндийн төвд шалгуулж болно. Хаяг: МУИС-ийн Оюутны I байрны 1 давхарт.
  • ХААН эсвэл Голомт банкинд данс нээлгэн (өөр хүний карт байж болно), интернет гүйлгээ хийлгэх эрх авч, 1-р улирлын сургалтын төлбөр, суурь хураамжийн мөнгийг байршуулсан байх /төлбөрийн мэдээллийг эндээс үзнэ үү/
  • Адестат (Хөдөө орон нутгаас элсэгчид )
  • Цээж зураг (файл хэлбэрээр авчрах)
  • Элсэгч та бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээ мэдэж байх шаардлагатайг анхаарна уу.

Эдгээр баримт бичгүүдийг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. Элсэгч оюутны байранд амьдрах хүсэлтэй бол бүртгүүлэх үед хүсэлтээ гаргана. Бүртгүүлсэн оюутанд МУИС-ийн сургалтын мэдээллийн SISi системийг ашиглах эрх, нууц үгийг өгч “МУИС-д суралцах гэрээ” байгуулна. МУИС-ийн сургалтын мэдээллийн SISi системтэй http://sisi.num.edu.mn/ хаягаар орж Сургалтын албанаас өгсөн эрхээр нэвтрэн хэрэглэх заавартай дэлгэрэнгүй танилцана уу.

АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТЕСТ

Бүртгүүлсэн оюутан өөрийн SISi системийн эрхийг ашиглан энэхүү тестийг өгнө. МУИС-д элссэн бүх оюутны эхний улиралд судлах Англи хэлний хичээл дундын өмнөх түвшнээс эхэлдэг. Хэрэв таны Англи хэлний мэдлэг, чадвар дундын өмнөх түвшинд хүрэхгүй бол та хичээлийн жилийн эхний улиралд анхан шатны түвшний Англи хэлний хичээлийг судлах ба энэхүү хичээлийг амжилттай судалснаар дараагийн улирлаас дундын өмнөх түвшний Англи хэлний хичээл судлах эрхтэй болно гэдгийг анхааруулъя. Та энэхүү тестийг нэг л удаа өгөх боломжтой бөгөөд таны өгсөн тестийн гарсан хариуг өөрчлөх боломжгүй тул үнэн зөв, хариуцлагатай өгөөрэй.

Бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг салбар Сургалтын албаны мэргэжилтэн өгөх болно.

Бүрэлдэхүүн сургууль Хичээлийн байр, өрөө Утас
1 Шинжлэх Ухааны СургуульБайгалийн ухааны салбарНийгмийн ухааны салбарХүмүүнлэгийн ухааны салбар Хичээлийн 2-р байр260 тоот354 тоот448 тоот 7730-7730 /2719/7730-7730 /1502/7730-7730 /2717/
2 Бизнесийн Сургууль Хичээлийн 4-р байр 203 тоот 7730-7730 /4102/, 350277
3 Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль Хичээлийн 5-р байр 203 тоот 7730-7730 /4114/
4 Хууль Зүйн Сургууль Хичээлийн 3б байр 206 тоот 7730-7730 /3518/ /3503/
5 Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Xичээлийн 3-р байр 114 тоот 7730-7730 /3301/


МУИС-ийн бүртгэлийн комисс