Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх(ойлголт авах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг. Энэхүү уулзалт ярилцлагыг Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн багаас 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Ээлжит уулзалт ярилцлага 2018 оны 11 дугаар сарын 29-нд болно.

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна.

Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.

  1. “ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ОЮУТАН, СУДЛААЧДЫН ДУГУЙЛАН

Энд оюутан, судлаачид хавсралтанд заасан 8 удаагийн лекц, семинарт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн хийсэн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ. (Хавсралт)

  1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
  2. аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хурлын тов

  • Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 23

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийг тодруулсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж( Албан газрын харьяалал, e-mail хаяг)ganbold@seas.num.edu.mn э-майл шуудангаар бүртгүүлнэ.

  • Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 23
  • Бүртгэл - 2018 оны 11 дүгээр сар 29

Хурлын хураамж 50000 төг

  • Уулзалт ярилцлага болох хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 29

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ganbold@seas.num.edu.mn э-майл хаягаар болон 85694213 утсаар холбогдоно уу. Мөн https://sites.google.com/a/seas.num.edu.mn/mwrm2018 вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

МУИС. ХШУИС

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

 

Хавсралт

“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт тавдугаар уулзалт ярилцлагын оюутны дугуйлангын хөтөлбөр

2018 оны 9 дүгээр сар 21

д/д

Огноо

Анги

Сэдэв

Заах багш

1

X.12

II байр 136в тоот

Радарын үндсэн ойлголт, Доплерын эффект

Л. Жамбажамц

2

X.19

II байр 136в тоот

Радарын бүтэц, техник хэрэгсэл

Б. Ганболд

3

X.26

II байр 136в тоот

Цаг уурын радарын ажиллагаа ба мэдээ мэдээлэл

Д. Сандэлгэр

4

XI.02

II байр 136в тоот

Цаг уурын радарын төрөл, мэдээний ашиглалт ба боловсруулалт,

Илтгэлийн сэдэв сонголт

Б. Ганболд, Ш.Отгонсүрэн

5

XI.09

II байр 136в тоот

Цаг уурын радараар үүлний систем судлах, ус, цаг уурын хэрэглээ

Л. Жамбажамц, Ш.Отгонсүрэн

6

XI.16

II байр 136в тоот

Цаг уурын радарын мэдээг цаг агаарын прогнозод хэрэглэх нь

Г. Батжаргал

7

XI.23

II байр 136в тоот

Цаг уурын радарын олон талт хэрэглээ

М. Должинсүрэн

8

XI.29

Номын сан

Илтгэл хэлэлцүүлэг

Л. Жамбажамц,

Б. Ганболд,

Д. Сандэлгэр,

Ш.Отгонсүрэн

Сургалт 10-р сарын 12-наас эхлэн 7 хоног бүрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 136в тоотод болно.