Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оютунуудын дунд муруй зам дээр цагаан зураас дагадаг роботын тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 25 ны өдөр Номын сангийн 1-р давхарт зохион байгуулагдлаа.

Тэмцээн Электроникийн үндэс, Тоон систем, Эмбеддэд систем  хичээлүүдийг судалж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан нь оюутнууд тухайн хичээл дээрээ юу сурч мэдсэнээ тайлагнасан ажил болсноос гадна тус тэнхимийн хөтөлбөрт элсэн суралцах хүсэлтэй оюутнуудад танилцуулга болсноороо бас нэгэн ач холдогдолтой үйл явдал боллоо.

Тэмцээнд Электроникийн үндэс, Тоон систем болон Эмбеддэд систем хичээлийг судалж буй нийт 185 оюутны 46 баг оролцсоноос:

Электроникийн үндэс судалж буй 121 оюутны 27 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – Б. Оргилболд, Л. Сүхбат, Б. Бодьгэрэл, А. Бүжинмаа, У. Улам-Ундрах

II байр – Х.Номин, Б.Мөнхжин, Д.Пүрэвжаргал, А.Цэрэндолгор, Э.Цогт

III байр – Т.Цолмон, Б.Анударь, Э.Цэрэн-Очир, У.Учралзаяа, А.Энхбулган

IV байр – Б.Баярболд, А.Чойжин, А.Баттүшиг, Эрдэнэбилэг, Идэрбат

Тоон систем судалж буй 48 оюутны 13 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – Д.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Эрдэнэ

II байр – Г.Дөлгөөн, Б.Хоролсүрэн

III байр – Б. Баянбаатар, П.Анхтуяа

Эмбеддэд систем судалж буй 16 оюутны 6 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – Төгөлдөр, Мишээл

II байр – Болорцэцэг

III байр – Билгүүтэй, Чойжамц

Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олноос.