Монгол, Япон хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд Япон улсад инженер, технологийн чиглэлээр магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангаж байгаа МУИС-ийн багш, магистрант, докторант нар 9-р сарын 15-ныг хүртэл тус төслийн цахим хуудас (http://mjeed.edu.mn/)-аарбүртгүүлж, 9-р сарын 20-ныг хүртэл бичиг баримтаа бүрдүүлэн баталгаажуулна уу. Тус төсөл 8 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төслийн удирдах хороо жил бүр 2-оос доошгүй удаа сонгон шалгаруулалт явуулах юм. Японы их дээд сургуулийн магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, суралцах эрхээ авсан, тус төслөөс тавьж буй бусад шаардлагыг хангасан иргэн зээлийн санхүүжилтэд хамрагдах боломжтой. Зэргийн болон зэргийн бус сургалтыг дүүргэсний дараа эх орондоо эргэн ирж, гэрээ хийсэн байгууллагадаа 5 жил тогтвортой, амжилттай ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болон хувирах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулга болон төслийн цахим хуудаснаас авна уу.

Төслийн ажлын алба

1

2