ХШУИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө.
Хурлыг магистр, докторын болон бакалаврын түвшинд тодорхой чиглэлүүдийн хүрээнд зохион байгууллаа.
Магистр, докторын түвшинд дараах 2 чиглэлээр илтгэл хэлэлцүүлснээс:
Компьютерийн ухаан, Хэрэглээний математикийн чиглэлд нийт 15 илтгэлээс:
I байр: М.Батсуурь /Эдийн засаг, математик загварчлал/
II байр: Ц.Мөнхцогт /Програм хангамж/
I II байр: А.Цацрал, Ж.Билгүүн /Мэдээллийн технологи/
Инженерчлэлийн чиглэлд нийт 12 илтгэлээс:
I байр: М.Доржжамц, Б.Анхзаяа /Мультимедиа холбооны технологи/
II байр: Т.Цогжавхлан /Электроник автоматик/
I II байр: Б.Золбоо, Б.Анхзаяа /Мультимедиа холбооны технологи /
Бакалаврын түвшинд дараах 3 чиглэлээр илтгэл хэлэлцүүлснээс:
• Мэдээлэл, компьютерийн ухааны чиглэлийн нийт 10 илтгэлээс:
I байр: Ц.Түмэнжаргал /Мэдээллийн технологи-3/
II байр: Ч.Намуун-Эрдэнэ /Програм хангамж-4/
III байр: М.Мөнхсүх /Мэдээллийн технологи-4/
• Хүрээлэн буй орчин судлал, Химийн инженерчлэлийн чиглэлийн нийт 8 илтгэлээс:
I байр: А.Төрболд /Цөмийн технологи-4/
II байр: М.Нарангэрэл /Цаг уур-3/
III байр: Х.Ахметали / Цаг уур-3/
• Электроник холбооны инженерчлэл, Хэрэглээний математикийн чиглэлийн нийт 5 илтгэлээс:
I байр: Э.Адъяабат /Мультимедиа холбооны технологи-4/
II байр: Г.Доржсундуй / Эдийн засаг, математик загварчлал-3/
III байр: Б.Мөнхсайхан / Мультимедиа холбооны технологи-4/
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнууддаа сургуулийн захиргаа, багш, оюутнуудын зүгээс баяр хүргэж, цаашдын сургалт, судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.