Гадаад харилцаа

ХШУИС өнөөдөр

зэрэг сургуулиудтай шууд гэрээгээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Эдгээр сургуулиудтай байгуулсан гадаад хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, эрдмийн зэрэг олгох сургалтанд хамруулах ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд манай багш нар Герман, Солонгос, Япон, Австрали, Холланд улсуудад суралцаж байна.

2007 онд Улсаны их сургуультай хамтран оюутны зуны хамтарсан сургалт зохион байгуулсан нь оюутнуудын идэвхийг өрнүүлсэн чухал үйл явдал болсон билээ.

Олон улсын хурлыг зохион байгуулах үеэс бидэнтэй хамтран ажиллаж манай гадаад хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг болон эрдмийн ажилдаа гаргасан амжилтыг үнэлэн Улсаны их сургуулийн профессор Ок Чеол Юун-д манай сургуулийн эрдмийн зөвлөлөөс 2007 оны 6 сарын хурлаараа шийдвэр гарган "Мэдээллийн технологийн сургуулийн хүндэт доктор" цол олгосон билээ.

2013 онд БНСУ-ын Ханёнгийн Их Сургуультай байгуулсан гэрээний дагуу тус сургуулийн нэг оюутан 2+2 хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.

Хамтын ажиллагааны санамж бичиг


  • 2010 оны 2 сард М-Си-Эс Электроникс ХХК-тай Монгол улсад чадварлаг инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурав.
  • 2009 оны 2 сард Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуультай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, үр дүнг харилцан солилцох, өргөтгөх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурав.
  • 2008 оны 6 сард БНСУ-ын Улсаны их сургуулийн Network based Automation Research Center (NARC)-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
  • 2008 оны 6 сард БНСУ-ын Улсаны их сургуулийн e-Vehicle Research & Human Resource Development Center (EVERDEC)-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
  • 2007 оны 7 сард БНСУ-ын Улсаны их сургуулийн Компьютерийн инженер, мэдээллийн технологийн сургуультай санамж бичигт гарын үсэг зурав.
  • 2007 оны 6 сард БНСУ-ын Улсаны Их Сургуулийн Компьютер, Мэдээллийн Технологийн Сургууль болон МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургууль Боловсрол, Судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, Улсаны Их Сургуулийн КМТС-ийн Мэдээллийн Технологийн Боловсролын төвийн эрхлэгч профессор Чёл-Ён Ок , МУИС-ийн МТС-ийн захирал З.Болд нар гэрээний санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • 2007 оны 6 сард БНСУ-ын Улсаны Их Сургуулийн Тоон үйлдвэрлэл, Мэдээллийн Технологийн Судалгааны төв, МУИС-ийн Компьютер Хэл шинжлэлийн Судалгааны төв Судалгаа шинжилгээний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Улсаны Их Сургуулийн ТҮМТСТ-ийн эрхлэгч профессор Жён-Сок Хьё, МУИС-ийн КХШСТ-ийн эрхлэгч профессор Ж.Пүрэв нар гэрээний санамж бичигт гарын үсэг зурав.

  • 2006 оны 9 сард БНСУ-ын Чунбукийн их сургуулийн Электроник, компьютерийн инженерийн сургуультай (School of Elec)  санамж бичигт гарын үсэг зурав.