Тэнхмүүд

ХШУИС нь мэргэжлийн таван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

  • Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим (Тэнхмийн вэб сайт)

    1982 онд анх МУИС-ийн харъяанд тооцон бодох аргазүйн тэнхим байгуулагдсан нь МУИС-д төдийгүй монголд анхны компьютерийн ухааны салбарын үндэс байсан юм. Тэр цагаас хойш сургалтын агуулга, технологи ба материаллаг баазаа байнга сайжруулан шинэчилж байсны дээр 1993 оноос хуучин бүтцийн Математик Компьютерийн Сургуульд Програм хангамжийн тэнхим бие даан байгуулагдаж Компьютерийн програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Мөн МУИС-ийн түүхт 60 жилийн ойгоор буюу 2002 онд МУИС-д Мэдээллийн Технологийн Сургууль байгуулагдаж 10 гаруй жил мэдээллийн технологийн чиглэлээр олон арван мэргэжилтэн бэлтгэж ирсэн юм. 2013 оны бүтцийн өөрчлөлтөөр МУИС-ийн бүтцэд харъяалагдаж байсан Компьютер, Мэдээллийн технологи, Биоинформатикийн чиглэлийн бүх хөтөлбөр, эрдэмтэн багш нарыг нэгтгэн "Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим"-ийг байгуулсан. Тус тэнхим нь салбартаа тэргүүлэгч бөгөөд компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн улсын ба олон улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцдог төдийгүй, төгсөгчид нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийг түгээн ажилласаар байна.

    Судалгааны чиглэл:
    • Artificial Intelligence
    • Image Processing
    • Data mining, very large database and data processing
    • GIS, spatio-temporal database
    • Natural Language Processing
    • Formal Methods
    • E-government E commerce
    • Cryptography
    • Structural Bioinformatics and Medical Informatics
  • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

  • Тус тэнхим нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу хүрээлэн буй орчин судлал, цаг уур, ус судлал, байгаль орчин хамгаалал, хэрэглээний хими, химийн инженерчлэл, нано шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүч, цөмийн инжненерчлэл, биотехнологи, биоинженерчлэл, ой судлалын чиглэлийн сургалтын хөтөлбөр, эрдэмтэн багш нарыг нэгтгэн шинээр байгуулагдсан тэнхим юм. Судалгааны чиглэл:
    • Байгаль орчны үнэлгээ
    • Хүрээлэн буй орчин судлал
    • Хөрс судлал
    • Ус судлал
    • Агаар судлал
    • Ой судлал
    • Байгаль орчны нөхөн сэргээлт
    • Хими технологи-инженерчлэл
    • Нанотехнологи-инженерчлэл
    • Сэргээгдэх эрчим хүч
    • Цөмийн технологи-инженерчлэл
    • Биотехнологи-инженерчлэл
  • Хэрэглээний математикийн тэнхим (Тэнхмийн вэб сайт)

    Манай улсад хэрэглээний математикийн анхны эх суурь нь 1962 онд тооцон бодох математикийн чиглэлээр тавигдаж эхэлсэн бөгөөд 1993 онд МУИС-д Дифференциал тэгшитгэл, тооцон бодох математикийн тэнхим нэртэй бие даасан нэгж байгуулагдаж, улмаар 1996 онд уг тэнхим нэрээ Хэрэглээний математикийн тэнхим болгон өөрчилсөн. МУИС-ийн шинэчилсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Хэрэглээний математикийн тэнхимд өмнө нь Магадлалын онол-математик статистикийн тэнхим, Математик загварчлалын тэнхим, Эдийн засгийн мэдээлэл-загварчлалын тэнхим, Цаг уур ус судлалын тэнхимд харъяалалтай байсан эрдэмтэн багш нар нэгдэн өргөн бүрэлдэхүүнтэй хамт олон болон ажиллаж байна.

    Судалгааны чиглэл:
    • Numerical analysis
    • Optimization, Optimal control theory
    • Operations research
    • Mathematical modeling and simulation
    • Statistical modeling and processing
    • Logistics
    • Mathematical methods for economics and finance
    • Meteorology
    • Hydrology
  •  

  • Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим (Тэнхмийн вэб сайт)

    1965 оноос радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь манай тэнхмийн үндэс байсан юм. Техник технологийн хөгжлийн хурдцыг даган манай улсад электроникийн инженерүүдийн хэрэгцээ ихээр бий болсон тул 1990 онд МУИС-ийн ФМФ-д электроникийн ангийг нээн 1994 онд анхны төгсөлтийг хийсэн. 2014 онд МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж МТС-д харъяалагдаж байсан Электроник болон Холбооны технологийн тэнхмүүдийг нэгтгэн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхмийг байгуулсан юм. Багшлах боловсон хүчин маань өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд дотоодын болон олон улсын хамтарсан олон төсөл хэрэгжүүлж, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсноор эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ч өсөн нэмэгдэж өдгөө мэргэжлийн салбартаа манлайлах байр суурийг хэдийнээ эзэлжээ.

    Судалгааны чиглэл:

     

    • Wireless Communication
    • Computer Network Security
    • System Integration
    • Hardware Design
    • Үйлдвэрийн Автоматжуулалт
    • 3 Хэмжээст Дэлгэц
    • Radio Wave Propagation
    • Signal Processing
    • Chip Design
    • Computational Electronics
    • Nano Electronics
    • Software Defined Radio
  •