Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн огноо: 2022-04-08 04:54:16

Зорилго:   

Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны арга барилд суралцуулах, ахисан түвшинд судалгаа хийх чадвар бүхий боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь туслалцаа үзүүлэх.

Хурлын зохион байгуулалт:   

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна. Хуралд ХШУИС-ийн ЭХИТ-ийн аль ч хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой. 

Хэзээ: 2022 оны 4-р сарын 13 өдөр 13:00 цагаас  

Хаана: МУИС-ийн III-а байрны хурлын танхимд   

Илтгэл, өгүүлэлд тавих шаардлага:  

Өгүүллийг МУИС-с гаргасан “Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцийн (Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц | МУИС , Багшийн хөгжил, цахим сургалтын төв (num.edu.mn))” дагуу бичнэ.

Илтгэлд:

  • Тухайн судалгааны ажлыг хийх болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдол, асуудал;  
  • Хэрэглэх болон шийдвэрлэх арга, аргачлал, хэрэглэсэн материал, өгөгдөл;
  • Үр дүн;  
  • Үр дүнгийн бусад үр дүнгээс ялгагдах шинэлэг болон онцлог тал, ач холбогдол;
  • Дүгнэлт, санал, зөвлөмж зэргийг ойлгомжтой хэлбэрээр оруулна.  

Илтгэл тавих хугацаа:

Бакалаврын түвшин - 8 мин, магистрант, докторант – 10 мин, Асуулт, хариулт – 3 мин

Материал хүлээн авах:  

Хуралд оролцох оюутнууд 2022 оны 4 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл IEEE хурлын загвараар  бичсэн өгүүллээ sumiyakhand@seas.num.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.    

Өгүүллийн загвар татах: (https://www.ieee.org/conferences/publishing/templates.html ) 

Шалгаруулалт:  

Тэнхимийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс “Бакалаврын оюутан” түвшинд 2, “магистр, докторын” түвшинд 2, нийт 4 шилдэг өгүүллийг шалгаруулж өргөмжлөл гардуулж, дараагийн шатны хурал болох ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд дэвшүүлэн оролцуулна.Тэнхимийн хуралд оролцсон нийт өгүүллийг оюутны бүтээлийн эмхэтгэл болгон цахим хэлбэрээр хэвлэнэ.

Хурал нээлттэй хэлбэрээр явагдах тул сонирхсон багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим