“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Нийтэлсэн огноо: 2018-09-25 03:29:37

“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2018” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11-р сарын 17-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн байрны 502 тоот өрөөнд 10-18 цагийн хооронд болно. Хурлыг нэгдсэн ба салбар хуралдаанаар зохион байгуулна.

             Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

 Хөтөлбөрийн агуулга

1. Хэрэглээний математик, статистикийн салбар

●       Тооцон бодох математик

●       Дифференциал тэгшитгэл

●       Оновчлол, оновчтой удирдлага 

●       Статистик, магадлалын онол

●       Бизнесийн математик, эрсдэлийн шинжилгээ

●       Хэрэглээний функционал анализ

●       Динамик систем

●       Логистик, үйлдлийн шинжилгээ

●       Аж үйлдвэрийн математик

2. Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар

●       Уур амьсгал, усны нөөцийн судалгаа

●       Гадаргын ус судлал

●       Агаар мандлын физик, химийн асуудлууд

●       Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө

●       Хүйтэн болон био мандалд гарч буй өөрчлөлт

●       Байгаль, цаг уур, экологийн асуудлууд

●       Хэрэглээний уур амьсгал, хөдөө аж ахуй газар тариалангийн асуудлууд

●       Геоинженерчлэл, газарзүйн асуудлууд

●       Динамик системүүд /Агаар мандлын орчил урсгал; Уур амьсгалын систем; Хөрс-ургамал-агаар мандал систем/

●       Бүс нутгийн тоон загварчлал, симуляци, статистик хэрэглээ

Хугацааны тов:

·         Бүртгэл, илтгэлийн хураангуй хүлээн авах             2018.10.01 – 2018.11.09

·         Хурлын илтгэлийн хураангуй хэвлүүлэх                 2017.11.10 -- 2018.11.13

·         Хурлын өдөр                                                                  2018.11.17 Бямба гараг

Хуралд аман эсвэл ханан илтгэл тавьж оролцоно.

Хуралд оролцогч нь http://www.icosc.mn/app-math/ вэб хаягаар орж бүтгүүлэх ба илтгэлийн хураангуйг Word эсвэл Tex хэлбэрээр бичиж хураангуй хэсэгт оруулна уу.  

Бүртгүүлэхдээ

1.    Зохиогчийн овог нэр, цол зэрэг, албан тушаал, байгууллага

2.    Илтгэлийн сэдэв

3.    Холбоо барих утас, и-мэйл хаяг

4.    Оролцох хэлбэр зэргийг тодорхой заана уу.

Хурлын төлбөр 25000₮.

Хурлын төлбөрийг Төрийн банкны 106000003311 тоот дансанд тушаах ба хүлээн авагч нь МУИС-ийн ХШУИС,  гүйлгээний утга хэсэгт “Хэрэглээний математик 2018”+овог нэр+сургуулийг тодорхой бичнэ үү.

Хурлын илтгэлүүдээр ISSN индекс бүхий сэтгүүлд тусгай дугаар гаргана.

Холбоо барих утас:  9965-8690, 8801-9265,

           и-мэйл хаяг : michidmaa@seas.num.edu.mn,

                                  bayanjargal@seas.num.edu.mn

Зохион байгуулагч:  МУИС-ийн ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим