Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар

Нийтэлсэн огноо: 2018-05-22 13:18:59

МУИС-ийн дэргэдэх Математик хэрэглээ төв, МУИС, ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим, ЭШИХ, Технологи дамжуулах төв хамтран Монгол улсын нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, шинжлэх ухааны байгууллага болон аж үйлдвэрийн салбарын хооронд мэдлэг дамжуулах зорилгоор Монголд анх удаа “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг 2018 оны 06 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ арга хэмжээнд МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, магистр, докторын түвшний оюутнууд болон Монголын аж үйлдвэрийн салбарын төлөөлөл компаниудыг урилгаар оролцуулах болно. Компаниудын зүгээс өөрт тулгарч байгаа шийдэл хайж байгаа асуудлуудыг дэвшүүлэх ба тухайн асуудлыг шийдвэрлэхэд математик шинжилгээ хийх, математик загварчлалын тусламжтайгаар асуудлыг илүү тодорхой болгох, шинэ санаа олох, гаргалгааг төлөвлөх, шийдвэрлэх зэргээр судлаачдын баг 5 хоногийн турш ажиллаж, өөрсдийн олсон шийдэл, гаргасан үр дүнгийн талаар танилцуулга хийх болно. Ингэснээр тухайн арга хэмжээний үр дүнд зарим сонирхолтой, илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатай асуудлуудаар тухайн байгууллага, эрдэмтэн, судлаачдын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих боломжтой болох юм.
 
Уг арга хэмжээнд оролцох сонирхолтой судлаачдын хувьд манай семинар нээлттэй. Мөн та бүхэн өөрсдийн хамтран ажилладаг хувийн хэвшлийн төлөөллүүдэд судалгааны семинарын тухай мэдээллийг хүргэж, тэдний зүгээс асуудал дэвшүүлэх санал гаргавал бидэнтэй яаралтай холбогдоно уу.  
 
Холбоо барих: 
Проф. А.Галтбаяр, 99030920,  galtbayar@seas.num. edu.mn
Проф. А.Энхбаяр, 94000113, enkhbayar .a@seas.num.edu.mn

Проф.  ММэнд-Амар, 88111314,  mendamar@seas.num.edu.mn