“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Нийтэлсэн огноо: 2017-10-30 04:09:22

Хурлын зохион байгуулалт: Хурал 2017 оны 11-р сарын 25-ны өдөр МУИС-ын Төв номын сангийн байрны ....... тоот өрөөнд 10-18 цагийн хооронд болно. Хурлыг нэгдсэн ба салбар хуралдаанаар зохион байгуулна.

Зохион байгуулагч: МУИС-ХШУИС- Хэрэглээний математикийн тэнхим

Хурлын зорилго: Хэрэглээний математикийн ухааны хөгжлийн чиг хандлага, онол практикийн асуудлууд, эдийн засаг, инженерчлэл, нийгэм, банк санхүү, даатгал, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, цаг уур зэрэг бусад салбаруудад тулгарч байгаа болон тулгарч болох математик асуудлуудыг тодорхойлох, арга туршлагаа солилцох хамтран үр ашигтайгаар шийдвэрлэх, хамтран ажиллахад энэ хурлын ач холбогдол оршино.

Удирдамж үзэх