Мэргэжил бүхэн сайхан, Мэргэжил сурталчилах өдөрлөг

Нийтэлсэн огноо: 2016-03-02 02:36:25

Оюутан залуус та бүгдийг МУИС, ХШУИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөгт урьж байна.

2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн Ерөнхий суурь хөтөлбөрт элссэн оюутнуудад зориулан ХШУИС-ийн мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль (ХШУИС) нь инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн нийт 21 мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-д хамаарагдах 40 мэргэжлийн хөтөлбөрөөс 12 мэргэжлийн хөтөлбөр нь харъяалагдаж байна.

Тус сургууль нь Монгол улсын хөгжлийн бодлого, мэдлэгт тулгуурласан эдийн засаг, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэн техник, технологи, байгаль, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, нийгэмдээ үйлчлэх, улс орны хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулах, иргэний өндөр ухамсар, соѐлтой шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

Хаана: МУИС-ийн Хичээлийн IIIA - байр

Хэзээ: 2016 оны 03 дугаар сарын 01 – 04 өдрүүдэд, 11:00 - 16:00 цаг

Тэнхим

Хөтөлбөр

Хэзээ

Хаана

Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим

- Цөмийн инженерчлэл,

- Био инженерчлэл

03 сарын 01нд

11:00-16:00

Хичээлийн IIIA- байр

2-р давхарт

- Хүрээлэн буй орчин судлал

- Байгаль орчныг хамгаалах технологи

- Ойн үйлдвэрлэлийн техник, технологи

- Нано шинжлэх ухаан, инженерчлэл

- Химийн инженерчлэл

- Материал судлал

- Хэрэглээний хими

03 сарын 02 нд

11:00-16:00

Хичээлийн IIIA –байр

2,3-р давхарт

Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим

- Компьютерийн ухаан

-Мэдээллийн систем

-Мэдээллийн технологи

-Програм хангамж

03 сарын 03 нд

16:00 цаг

Хичээлийн IIIA -байр

200 тоот өрөө

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

-Компьютерийн сүлжээ

-Сэргээгдэх эрчим хүч

-Холбооны технологи

-Электрон системийн автоматжуулалт

03 сарын 02 нд

16:00 цаг

Хичээлийн IIIA байр

231 тоот өрөө

Хэрэглээний математикийн тэнхим

- Статистик

- Хэрэглээний математик

- Ус судлал

- Цаг уур

03 сарын 04 нд

09:00-18:00 цаг

Хичээлийн IIIA- байр

206, 216 тоот өрөө

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг http://seas.num.edu.mn/page/26 хаягаар орж авах боломжтой.