“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ДӨРӨВДҮГЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛНО

Нийтэлсэн огноо: 2015-09-24 19:34:21

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх(ойлголт авах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг. Энэхүү уулзалт ярилцлагыг Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн багаас 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Ээлжит уулзалт ярилцлага 2015 оны 11 дугаар сарын 27нд болно.

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна.

 

Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.

1.      “ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ДӨРӨВДҮГЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ОЮУТАН, СУДЛААЧДЫН ДУГУЙЛАН

Энд оюутан, судлаачид хавсралтанд заасан 8 удаагийн лекц, семинарт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн хийсэн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

2.      ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Хурал аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хурлын тов

Ø  Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа - 2015 оны 11 дүгээр сар 23

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийг тодруулсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж( Албан газрын харьяалал, e-mail хаяг)  ganbold@seas.num.edu.mn э-майл шуудангаар бүртгүүлнэ.

Ø  Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа - 2015 оны 11 дүгээр сар 23

Ø  Бүртгэл - 2015 оны 11 дүгээр сар 27

Хурлын хураамж:  40000 төг

Ø  Уулзалт ярилцлага болох хугацаа - 2015 оны 11 дүгээр сар 27

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ganbold@seas.num.edu.mn э-майл хаягаар болон 89998912 утсаар холбогдоно уу. Мөн https://sites.google.com/a/seas.num.edu.mn/mwrm2015/ вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт дөрөвдүгээр уулзалт ярилцлагын

оюутны дугуйлангын хөтөлбөр

д/д

Огноо

Анги

Сэдэв

Заах багш

1

IX.30 

III байр 303тоот

Радарын үндсэн ойлголт, Доплерын эффект

Г.Батжаргал

2

X.07

III байр 303тоот

Радарын бүтэц, техник хэрэгсэл

Б.Ганболд

3

X.14

III байр 303тоот

Цаг уурын радарын ажиллагаа, мэдээ ашиглалт

Х.Хангайсайхан

4

X.21

III байр 303тоот

Илтгэлийн сэдэв сонголт

Б.Ганболд

5

X.28

III байр 303тоот

Радарын мэдээний ашиглалт, боловсруулалт

Г.Батжаргал

6

XI.04

III байр 303тоот

GRASS GIS програм хангамж ашиглан хиймэл дагуулын болон радарын мэдээ боловсруулах

Э.Мөнхцэцэг, З.Мөнхцэцэг

7

XI.18

III байр 303тоот

Image processing

А.Энхбаяр,

Т.Дөлтуяа,

А.Энхболор

8

XI.20

III байр 303тоот

Тайлан хамгаалалт

Э.Мөнхцэцэг, З.Мөнхцэцэг, Ш.Отгонсүрэн, Б.Ганболд

Сургалт 9-р сарын 30-наас эхлэн 7 хоног бүрийн 17:30цагаас МУИС-ийн хичээлийн III байрны 303тоотод болно.

 

МУИС. ХШУИС

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ