Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ITE101

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС

Боловсруулсан: А.Баатарбилэг

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголттой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.

 

Текстэн мэдээллийг боловсруулах програм хангамжийн хүрээнд; бичиг баримт боловсруулахад тавигдах шаардлагууд, бусад хэрэглэгч болон програмтай мэдээлэл хамтран эзэмших, бичвэрийг хэвжүүлэх, хүснэгт, индекс, ишлэл зүүлт, гарчиг, хавчуурга, бичиг баримтын дээд ба доод хэсгийн мэдээлэл, хуудас болон бүлгийн хуваалт, баримтын нууцлал ба хамгаалалт хийх чадвартай болно.  Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамжийн хүрээнд; хүснэгтэн мэдээлэл боловсруулалтын үндэс, өгөгдлийг шүүх, эрэмбэлэх, нүдэнд буй өгөгдлийг шалгах, өгөгдлийг импортлох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх болон удирдах, өргөн хэрэглэгддэг томьёонууд ашиглах, хаягийн тухай ойлголт, график боловсруулалт хийх, өгөгдөл цуглуулах болон хамтран эзэмших, өгөгдлийн хамгаалалт хийх чадвартай болно.

 

Илтгэл болон танилцуулга бэлтгэх програм хангамжийн хүрээнд; мультимедиа танилцуулгын үндэс, танилцуулга үүсгэх хэрэгцээ шаардлага, үзүүлэн болон танилцуулгыг хэвжүүлэх, бэлэн загвар ба агуулга ашиглах, гадаад объект холбох, дуу авиа, аудио видео болон хөдөлгөөн хийх, үзүүлэнгийн тоглох хугацаа болон шилжилтийг тодорхойлох, тэмдэглэл хөтлөх болон гарын авлага үүсгэх, тусгай танилцуулга үүсгэх, бусадтай хамтарч танилцуулга дээр ажиллах чадвартай болно.

 

Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.

 

Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчны ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Оюутан урьд өмнө бие дааж болон дунд сургуульд судалж эзэмшсэн компьютерийн суурь мэдлэгээ бататган, ахисан түвшинд хүргэх, цаашид мэргэжлийн хичээлүүд үзэхэд бэрхшээлгүй болгох, хоцрогдолтой оюутнуудын хоцрогдлыг арилгах.

Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

·         Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх ойлголтой болно.

·         Компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанарыг танин мэднэ.

·         Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх мэдлэг эзэмшинэ.

·         Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн эзэмшсэн байна.

·         Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.

·         Хэрэглээний програмуудтай ажиллах чадварыг эзэмшинэ.

·         Тоон зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.

·         Өгөгдлийн сангийн үндсэн ойлголттой болж  мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно.

·         Интернет, веб хуудас хийх суурь мэдлэгийг эзэмшинэ

·         Интернэтэд чөлөөтэй ажиллаж бүх төрлийн мэдээлэл солилцоог гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл хайх чадварыг эзэмшинэ.

·         Телехолбоо, компьютерийн сүлжээний ойлголттой болно.