Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ITE100

Fundamentals of information and communication technology-Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэс

Боловсруулсан: А.Баатарбилэг

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно.

Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна.

Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.

Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчны ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.

Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага; Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал (харилцаа холбооны дэд бүтэц, интернэтийн хөгжил, үүрэн ба суурин холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг), МХХТ хөгжилд, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээ.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

·         Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх ойлголттой болно.

·         Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх мэдлэг эзэмшинэ.

·         Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн эзэмшсэн байна.

·         Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.

·         Интернэтэд чөлөөтэй ажиллаж бүх төрлийн мэдээлэл солилцоог гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл хайх чадварыг эзэмшинэ.

·         Телехолбоо, компьютерийн сүлжээний ойлголттой болно

·         Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлагын талаар зохих мэдлэгтэй болно.

·         Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн түвшин, өнөөгийн байдалд өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

·         МХХТ-ийн нийгэм болон хувь хүний амьдралд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэгтэй болно.

·         Цахим хөгжил, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээний талаар мэдлэгтэй болно.

·         Цахим үйлчилгээг соёлтой, зөв ашиглах чадварыг эзэмшинэ.

·         Ахуйн болон сургалтын үйл ажиллагаанд тавигдсан асуудлыг тал бүрээс задлан шинжилж, өөрийн санал бодлоо илэрхийлэх, үнэлэлт өгөх чадвартай болно.

·         Статистик мэдээлэл, баримт бичигт үндэслэн дүгнэлт гаргах, үнэлэлт өгөх чадвартай болно.