Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ЦАХИМ АРИЛЖАА - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:


 Энэхүү хичээлээр электрон арилжааны тухай технологийн талаас гадна бизнесийн удирдлага талын анхан шатны мэдлэг эзэмшинэ. Цахим арилжааны фрэймвөрк, технологиуд зэрэг ордог. Энэ хичээлийн үндсэн чиглэл нь шинээр гарч ирж байгаа цахим арилжааны технологиудтай танилцуулахад оршино. Үүнд: интернэт технологи бизнест хэрхэн давуу тал авчирдаг болох, цахим арилжааг хэрхэн удирдах, цахим арилжааны бизнес боломжууд, цахим арилжааны веб хуудсын дизайн, нийгэм, улс орны болон ёс зүйн асуудлууд, технологийн бизнес эрхлэхэд бизнес загвар хэрхэн гаргах, цахим арилжааны веб хуудсыг өргөжүүлэх болон ачааллыг удирдах зэрэг мэдлэг чадвар олгоно.

 СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН

Энэхүү хичээлийг үзэж судалсан оюутан нь дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд:

·         Цахим арилжааны орчны үүрэг, бүрэлдэхүүн хэсгийг тайлбарлаж чаддаг

·         Вебээр хэрхэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг зардгийг тайлбарлаж чаддаг

·         Вебийн дизайныг цахим арилжаанд үр дүнтэйгээр зохион байгуулах

·         Цахим арилжааны төлбөрийн системийг тодорхойлдог

·         Цахим хуудсанд зочилогчдын бизнесийн шаардлагад хэрхэн тохируулах

·         Хэрэглэгчдийг татах

·         Цахим маркетингийн аргуудыг ойлгодог

·         Цахим арилжаанд клэйнт сервер архитектур ямар үүрэгтэйг тайрлаж чаддаг

·         Цахим арилжааны үндсэн үйлдлүүдийг тайлбарлаж мэддэг байх

·         Цахим арилжаатай холбоотой нийгмийн болон хуулийн асуудлуудыг ойлгодог