Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ҮНДЭС - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI488

INTRODUCTION TO SOFTWARE ENGINEERING - ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ҮНДЭС

Боловсруулсан: Б.Батням

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Програм хангамжийн инженерчлэлийн үндсэн ойлголтууд, програм хангамжийг боловсруулах үндсэн арга техник, технологийн үндэс, програм хангамжийг хөгжүүлэх процессын хялбар загвар, програм хангамж хөгжүүлэх технологийн хөгжил, програм хангамж хөгжүүлэлтийн арга, объект хандлагат арга, түүний үндсэн ойлголт ухагдахуун, объект хандлагат шинжилгээ, зохиомж, объект хадлагат шинжилгээ зохиомжийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, объект хандлагат загварууд, тэдгээрийн хэрэглээ, дүрслэлийн хэлний тухай, объект хадлагат дүрслэлийн хэл, түүнийг загварчилалд хэрхэн хэрэглэх, объект хадлагат шинжилгээ, зохиомжийн үйл ажиллагаа, шинжилгээ болон зохиомжийн үлгэр загвар, тэдгээрийн хэрэглээ, дахин ашиглалт, Фреймворк болон үлгэр загвар

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Даалгавар болгон өгөгдсөн бүх дасгал, даалгавар болон бие даалтын ажлыг өөрөө хийснээр оюутан дараах мэдлэг, чадвар болон чадамжийг эзэмшсэн байх ёстой. Үүнд:

·         ПХИ-ийн үндсэн ойлголттой танилцах

·         ОХ-ын ертөнцийн дүр зурагтай танилцах

·         ОХ-ын ойлголтыг шинжилгээ болон зохиомжийн үе шатанд хэрэглэж чадах

·         UML-ийн тэмдэглэгээг хэрэглэн ОХ-ын ойлголтыг дүрслэн бичиг

·         Тавигдсан асуудлыг ойлгох мөн ОХ загварт буулгаж чадах

·         ОХ загварыг үүсгэхдээ хамгийн сайныг баримтлан хэрхэн ажиллах болон сайн загварыг муугаас нь хэрхэн ялгахыг мэдэж авах

·         Шинжилгээ, Зохиомж болон Хэрэгжүүлэлтийн үе шатыг нэг нэгнээс нь тусгаарлаж чадах

·         Фреймворк болон үлгэр загварыг жинхэнэ ёсоор нь ашиглаж чадах

·         ОХ ойлголтыг хэрэгжүүлэх үндэсийг ойлгох

·         ПХИ-ийн чиглэлийн англи материалыг бие даан уншиж ойлгох чадвартай болох гэх мэт орно.