Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: 2D/3D загварчлаЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

icsi475

2D/3D загварчлаЛ

Боловсруулсан: А.Баатарбилэг

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Уг хичээлээр оюутан 3 хэмжээст биетийг хэрхэн бүтээх, загварчлах талаарх мэдлэгийг олж авч, ашиглах програмыг эзэмшиж ажиллах чадвартай болно.

2/3 хэмжээст гэж юу болох хоорондын ялгаа онцлого шинж, 2 хэмжээстээс 3 хэмжээст болгох арга. “3D Max” програмын тухай товч танилцуулга, үндсэн багаж, зураас ашиглан биет байгуулах, стандарт болон хялбаршуулсан биет, архитектурт ашиглагдах биет (мод, ургамал, шат, хаалга цонх), түүний онцлог шинж чанар болон параметрын тухай. Mesh ашиглан модель хийх аргачлал. Гурван хэмжээст объектын жин, эзлэхүүн, хүндийн төвийн солбилцлын (координат) гадаргуугийн париметр, инерцийн моментыг тодорхойлох. Гадаргуун загварчлал, гэрэлтүүлэг болон сүүдэрлэлт, материал болон зурагжуулалт, эффектийн тухай зэрэг агуулгыг дэлгэрүүлэн судална. Махскритийн хэрэгсэл, эдитор, дебагер, бичлэгийн хэлбэр, объект, гадаад дотоод хувьсагч, функцүүд, бүтцийн тухайойлголтой болно.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэ хичээлийг үзснээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

·         Компьютерийн график дизайн болон 3 хэмжээст биетийг хэрхэн бүтээх, загварчлах талаарх мэдлэгтэй болно.

·         Обьектыг 3 хэмжээст хавтгайд дүрслэхэд хэрэглэгдэх орчин үеийн компьютерийн програм хангамжийг хэрэглэх дадалтай болж бие даан ашиглах чадвартай болно.

·         Махскрит ашиглан 3 хэмжээст биет байгуулах чадвартай болно.

·         Хүүхэлдэй кино болон комик, үлгэрийн ном зэргийг 2 болон 3 хэмжээст хавтгай дээр бүтээх чадвартай болно.