Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: СИСТЕМИЙН ЗОХИЦУУЛАЛТ АРЧИЛГАА - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI450

СИСТЕМИЙН ЗОХИЦУУЛАЛТ АРЧИЛГАА

Боловсруулсан: Б.Батням

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Үйлдлийн систем, түүний үйлчилгээ: Үйлдлийн системийн Суулгалт, Тохируулга, Арчилгаа (Үйлчилгээний багц, пач, г.м.), Үйлдлийн системийн сервер талын үйлчилгээ (хэвлэх, файль, DHCP, DNS, FTP, HTTP, майль, SNMP, telnet), Үйлдлийн системийн клиент талын үйлчилгээ, Үйлдлийн системийн дэмжлэг; Хэрэглээний програм, түүний Үйлчилгээ: Програмийн Суулгалт, Тохируулалт, Арчилгаа (Үйлчилгээний багц, пач, г.м.), Үйлчилгээний сервер програм (өгөгдлийн, веб, сүлжээний үйлчилгээ, г.м.) Клиентийн үйлчилгээ, Дэмжлэг; Захиран зохицуулах үйл: Агуулгын менежмент, Агуулгын зүгшрүүлэлт (файль систем төлөвлөлт, бүтэц), Сервер захиран зохицуулалт, менежмент, Хэрэглэгч, бүлгийн менежмент, Нөөцийн менежмент, Аюулгүй байдлын менежмент, Гашигаас буцаан сэргээх, Нөөцийн менежмент, Автоматжуулалтын менежмент (автоматжсан ажил хуваарилалт), Сайт менежмент компьютер, баримт, Системийн дэмжлэг, Хэрэглэгчийг дэмжлэх, сургах; Захиран зохицуулалтийн талбар: Веб талбар, Сүлжээний талбар, ӨС-ийн талбар, ҮС-ийн талбар, Дэмжлэгийн талбар;

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

·         Систем, системийн тохируулгын талаарх үндсэн ойлголтыг мэдэх, тэдгээрийн ангилал, үйл ажиллагааны горим, боловсруулалтын горим, давуу сул талыг тайлбарлах,

·         Системийн үзүүлэлт, тэдгээрийн үндсэн тооцооллыг хийж чадах,

·         Компьютерийн системийн архитектур, тэдгээрийн ангилал, практик хэрэглээ, давуу сул талыг тайлбарлах,

·         Төрөл бүрийн үйлдлийн системд үнэлгээ өгөх, өгөгдсөн хэрэгцээнд тохирсон үйлдлийн системийг зөвлөгөө өгөх,

·         Үйлчилгээний багцыг болон шинэчлэлийг суулгах, давуу сул талд шинжилгээ хийх, тохирсоныг санал болгох, төрөл бүрийн сервер болон клиент үйлчилгээг суулгах,

·         Орчин үеийн програмийг суулгах, хэрэглэгчийн тохиргоог хийхийн ашиг тусыг ойлгох, байгууллагын хувьд програмийн засвар үйлчилгээг хийхийн чухлыг тайлбарлах, програм нь байгууллагын хэрэгцээнд нийцсэн эсэхийг тогтоох, сервер болон клиент үйлчилгээний ялгааг мэдэх,

·         Програмийн хэрэглэгчид зориулсан тохиргоог  хэрэглэгчид хүргэх аргуудийг нэгтгэн дүгнэх,

·         Програмийн чадамж нь тухайн байгууллагын хэрэгцээг үргэлжлүүлэн хангаж буй эсэхийг үнэлэх,

·         МТ-ийн нөөцийн менежмент, МТ-ийн системийн засаглалын бодлого мөн хэрэглэгчид МТ-ийн систем болон бодлогын талаарх сургалт явуулах хэрэгцээг тайлбарлах,

·         Захиран зохицуулах үйл ажиллагаа шаардлагатай болон түүнд саад тотгор болох нөхцөл байдлыг олж илрүүлэх,

·         Серверийг захиран зохицуулах болон менежмент хийхдээ холбоотой үүргийг олж тогтоох, тайлбарлах,

·         Хэрэглэгч болон бүлгийн менежментийн ашиг тусыг тайлбарлах, автоматжуулсан менежментийн ашиг тусыг тодруулах, харьцуулах,

·         Захиран зохицуулалтын янз бүрийн талбарын нийтлэг үүрэг болон тус бүрийн ялгарах үүргийг тодорхойлон бичих,

·         Өөр нэг талбарын үйл ажиллагааг дэмжих талбар бүрийн үүргийг олж тогтоох,

·         Янз бүрийн захиран зохицуулалтын талбарын нөөцийг хэрхэн хуваарилан олгохыг үндэслэх,

·         Веб үйлчилгээний үндсэн ойлголттой болох, түүнийг ашиглах, практикт хэрэглэх,

·         Системийн захиран зохицуулалтын талаас авч үзсэн аюулгүй байдлын чухал асуудлыг ойлгох, тайлбарлах,

·         Систем нэгтгэлд ашиглах мөн системийн аюулгүй ажиллагааг болон мэдээллийн найдвартай байдлыг хангах архитектурийн бодлого, практикийн талаар хэлэлцүүлэх мэдлэг чадамжтай байх.