Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Мэдээллийн системийн удирдлага, мэдээллийн системийн эрсдэлийн талаарх үндсэн ойлголт; бизнесийн үйл ажиллагаа ба төслийн удирдлагатай холбоотой гарах эрсдэлүүд; эрсдэлийн удирдлагын тогтолцоо, мэдээллийн системийн эрсдэлийг тодорхойлох; мэдээллийн системийн эрсдэлийг шинжлэх; эрсдэлийг үнэлэх; эрсдэлийн түвшний матриц; эрсдэлийн түвшинг тодорхойлох, эрсдэлийг бууруулах арга зам, стратеги; эрсдэлийн хяналт; эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь.


Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

  1.     Мэдээллийн системийн эрсдэл гэж юу болох, түүнийг тодорхойлох, бууруулах, үнэлэх зорилго, хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг ойлгох;

  2.     Мэдээллийн системд гарч болох эрсдэлүүд, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог тодорхойлох, тайлбарлах;

  3.     Мэдээллийн системд гарч болзошгүй, эсвэл систем амжилттай хэрэгжихэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан нээн илрүүлэх, тэдгээрт дүн шинжилгээ хийх, хариу үйлдлийг тодорхойлох;

  4.     Шаардлагатай тохиолдолд байгууллагын мэдээллийн системийн эрсдэлийн төлөвлөгөөг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

  5.     Мэдээллийн системийн эрсдэлийн талаарх стандарт, баримт бичгийг ойлгох, ашиглах;

  6.     Мэдээллийн системийн эрсдэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ашиглаж буй төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, өөрийн үнэлэлтийг өгөх.