Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: Хүн компьютерийн харилцаа - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн Learning outcome
Энэ хичээлийг үзэж дууссан оюутан дараах чадвартай болно. Үүнд:
Хэрэглэгчийн харилцах хэсэг буюу интерфэйсийн элементүүдийг ойлгож, хэрэглэгч боломжтой өндөртэй зохиомжийг гаргахад анхаарна.
CLO 1. ‘‘Хэрэглэгчийн интерфейсийг тодорхойлох.’’ Оюутан интерфэйсийн элемент, ойлголтуудыг тодорхойлох, бататгах.
CLO 2. ‘‘Хэрэглэгчийн интерфейс гэж юу болохыг тайлбарлах.’’ Оюутан хэрэглэгчийн интерфейс гэж юу болохыг өөрийн үгээр тайлбарлан орчин үеийн програм болон төхөөрөмжийн интерфейсийн бодит жишээгээр тайлбарлана.
CLO 3. ‘‘Өөрийн хамааралтай интерфейсүүдийг тодорхойлох.’’ Тодорхой нэг сэдвийн дагуу судалгаа хийж, тодорхой програм юмуу системийн интерфейс зохиомж хийх.
CLO 4. ‘‘Өөрийн сонгон авсан сэдвийн ижил төстэй төхөөрөмж юмуу системийн хэрэглэгчийн интерфейсийн болон зохиомжийн шинжилгээ хийх.’’ Шинжилгээ хийхдээ usability-ийн стандартууд, үнэлгээний шалгууруудыг зөв ашиглах. Даалгаврын шинжилгээ гэх мэт.
CLO 5. ‘‘Өөрийн сонгосон системийн хэрэглэгчийн интерфейсийг шинээр зохиомжлох.’’ Шинэ системийн зохиомжийг хийхдээ хэрэглэгчийн зан төлөв, орчны параметрүүд, уян хатан байдал зэргийг програмчлалын зохиомжийн хамт хийх.
CLO 6. ‘‘Зохиомжилсон системийг үнэлэх.’’ Оюутан өөрийн зохиомжилсон системийг үнэлгээний аргуудын дагуу тодорхой хэрэглэгчийн бүлгүүдийг сонгон үнэлгээ хийлгэж хэрхэн сайжруулах талаар дүгнэлт хийх.