Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН БИЧИГ БАРИМТ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI438 

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН БИЧИГ БАРИМТ

Боловсруулсан: Б.Батням, Ц.Лхамролом

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Удиртгал, Даалгавар хандлагат баримтжуулалт,Сургах гарын авлага бэлтгэх, Ашиглах заавар бэлтгэх, Лавлах бэлтгэх, Хэрэглэгчийг шинжлэх, Баримт төлөвлөх, бичих, Баримтыг хянан шалгах, Хэрэглэхэд хялбар байдлыг шалгах, Хянан шалгах, тохируулах, Даалгавар хандлагатын зохиомж хийх, Дэлгэц болон хуудсыг байрлуулах, Баримтад хэлийг зөв ашиглах, График элемент ашиглах, Индексийн зохиомж гаргах, Төслийн танилцуулга)

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэ хичээлийг судалж дууссанаар оюутан дараах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна.

1-р зорилгын хүрээнд:

1.      Систем, төсөл болон ажлын даалгаврын хандлагаттай холбоотой суурь нэр томъёог мэдэх,

2.      Хэрэглэгчийн төрөл болон тэдгээрийн хоорондын сэтгэл зүйн ялгааг ойлгох,

3.      Төслийн хувьд ажлын даалгаврын жагсаалтыг бүтээх чадвар.

2-р зорилгын хүрээнд:

1.      Бүтээж буй төрлийг ойлгох, ямар төрлийн хэрэглэгч, ямар төрлийн баримтыг ашиглахыг ойлгох чадвартай болох,

2.      Баримт бүрийн ялгаатай төрөл болон тэрхүү баримтыг бүрдүүлж буй элементийн төрөл хоорондын ялгааг мэдэх, ялгаж чадвар.

3-р зорилгын хүрээнд:

1.      Хэрэглэгчийн шинжилгээ, ярилцлагыг төлөвлөх талын ойлголттой болох, хэрэглэгчтэй ярилцлага хийх үед баримтлах дүрэмд суралцах,

2.      Төсөл хэрхэн эхлэх талаар ойлголттой болох, төслийн төлөвлөгөөг гаргах талаар мэдлэг эзэмших,

3.      Нягтлан хяналт, шалгалт, мөн засварлахын чухлыг ойлгох, эдгээрийг гүйцэтгэхэд баримтлах дүрэм болон түүнийг хэрхэн, хэнд хуваарилах талаарх чадвар.

4-р зорилгын хүрээнд:

1.      Агуулгын гарчигийг ойлгох, үүсгэх болон баримтын зохиомжийг хэрэглэгчийн шинжилгээнд нийцүүлэх чадвар,

2.      Хуудас болон дэлгэцийг байрлуулах эхний алхам болгон жижиг хэмжээний ноорог үүсгэх чадвар,

3.      Хэрэглэгчийн баримтыг ашиглах байдал болон хүлээн зөвшөөрөх байдлын хувьд “Зөв илэрхийлэл сонгох”-ийн чухлыг ойлгох,

4.      Баримтад ашиглах графикийг танилцуулах, баримтын графикийн үр нөлөөг ойлгох,

5.      Баримт бичгийн индексийг үүсгэхийг ойлгох, индекс яагаад ашиглах хэрэгтэйг ойлгох, индкесийг хэрхэн ашиглах чадвар.