Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: үйлчилгээнд суурилсан архитектур - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI437

үйлчилгээнд суурилсан архитектур

Хичээлийн тодорхойлолт байхгүй

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэ хичээлээр үйлчилгээнд суурилсан архитектурыг клиент-сервер болон дистрибутэд интернэт архитектуртай харьцуулан бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлаж, веб үйлчилгээний XML, SOAP, WSDL ба UDDI болон Cloud computing платформуудыг судлаж, үйлчилгээнд суурилсан архитектурын хөгжүүлэлт, удирдлага болон системийн дизайны талаарх төлөвлөлт, үйлчилгээнд суурилсан архитектурын үндсэн бүрэлдэхүүнүүд болох хэрэглэгчийн интерфэйс, бизнес процесс, үйлчилгээний бүрэлдэхүүнүүд, үйл ажилгааны систем, интеграцын бүтцүүд, үйлчилгээний чанар, мэдээллүүд урсгал, болон засаглалын талаар судлаж, байгууллагад үйлчилгээнд суурилсан архитектур ашигласанаар буй болох ач тус гэсэн  агуулгуудаар хичээлийн үндсэн агуулга тодорхойлогдоно.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Хичээлийг судласнаар оюутан дараах чадваруудыг эзэмшинэ:

·         Үйлчилгээнд суурилсан архитектурын үндсэн зарчим, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болон техник арга зүйн талаар мэдлэг чадвартай болно.

·         Веб үйлчилгээний архитектурын талаар ойлголт мэдлэгтэй болно.Протокол ашиглан веб үйлчилгээний дизайн болон хөгжүүлэлт хийх чадвартай болно.

·         Үйлчилгээний дизайны суурь технологийн ашиглах, хөгжүүлэх мэдлэгтэй болно.

·         Үүлэн тооцооллын талаар үндсэн мэдлэг чадвартай болно.