Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI436 

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ

Боловсруулсан: Б.Батням, Б.Энхтуул, Ц.Лхамролом

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Програм хангамжийн эдийн засгийн үндсэн ойлголт, түлхүүр нэр томъёо (Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Хяналт, Мөнгөний урсгал, Шийдвэр гаргах процесс, Үнэлгээ, Инфляц, Элэгдэл, Татвар, Мөнгөний онцлог, Үр ашиг, Үр нөлөө, Бүтээмж);Амьдралын мөчлөгийн эдийн засаг (Бүтээгдэхүүн, Төсөл, Програм, Портфель, Бүтээгдхүүнбатөслийнамьдралын мөчлөг, Санал, Хөрөнгө оруулалтын шийдэл, Төлөвлөлтийн хэтийн байдал, Үнэ ба үнэлэх, Зардалбазардлыг тооцох, Гүйцэтгэлийн хэмжүүр, Олсон ашгийн менежмент, Шийдлийг эцэслэх, Орлуулах ба ашиглалтаас хасах шийдвэр); Эрсдэл болон тодорхойгүй байдал (Зорилго, Тооцоо, батөлөвлөгөө, Тооцоолох аргачлал, Тодорхой бус байдлыг шийдэх, Эрэмбэлэх, Эрсдэлтэй шийдвэр, Тодорхой бус шийдвэр); Эдийн засгийн шинжилгээний аргууд (Ашгийн шийдлийн шинжилгээ, Хамгийн бага хүлээн зөвшөөрхүйц ашиг, Хөрөнгө оруулалтын ашиг, Оруулсан капиталийн ашиг, Зардал-Ашгийн шинжилгээ, Зардал-Нөлөөнийшинжилгээ, Ашиг-Зарлагын тэнцлийншинжилгээ, Бизнесийн тохиолдол, Олон шинжийн үнэлгээ, Оновчлолын шинжилгээ); Практик хэрэглээ (“Хангалттай сайнзарчим, Маргаан-Үгүй Эдийн засаг, Экологийн систем, ОффшорингбаАутсорсинг).

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

·         Эдийн засгийн үндсэн ойлголт, түлхүүр нэр томъёоны талаар мэдлэгтэй болно.

·         Програм хангамжийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үеийн эдийн засгийн тооцооллыг хийж сурна.

·         Програм хангамжийн инженерчлэлийн үед эдийн засгийн шийдвэр гаргах аргачлалын талаарх мэдлэгийг эзэмшинэ.

·         Тухайн нөхцөлд тохирсон эдийн засгийн зөв, оновчтой шийдвэр гаргах чадвартай болно.

·         Бүтээгдэхүүн болон төслийн амьдралын мөчлөгийн үе шат бүрийг нарийвчлан ойлгож, шинжилгээ хийх чадвартай болно.

·         Програм хангамжийн инженерчлэлийн үед үүсэх эрсдэл болон тодорхойгүй байдал, тэдгээрээс гарах арга замын талаар мэдлэгтэй болно.

·         Үүсэх болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлгээ хийх, тэдгээрийг удирдан зохицуулах чадвартай болно. 

·         Тодорхойгүй байдлаас гарах аргачлалыг ашиглаж сурна.

·         Эдийн засгийн шинжилгээний арга болон тэдгээрийг хэрхэн ашиглах талаарх мэдлэгийг эзэмшинэ.

·         Тухайн нөхцөлд  тохируулан эдийн засгийн шинжилгээний аргуудыг ашиглан, шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

·         Практикт тулгардаг асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг мэдэхээс гадна түүнийг хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвартай болно.