Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ЦАХИМ ХӨГЖИЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга нь МХХТ-ийн хөгжлийн суурь ойлголтоос гадна хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээ, статистик тоо баримтад тулгуурласан, шинэлэг байдгаараа онцлог.

Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага; МХХТ-ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал: дэлхийн орнуудын МХХТ-ийн хэрэглээ; Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал (харилцаа холбооны дэд бүтэц, интернэтийн хөгжил, үүрэн ба суурин холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг гэх мэт), МХХТ хөгжилд, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээ, салбарын мэдээлэлжүүлэлт (боловсрол, байгаль орчин, татвар, нийгмийн даатгал, гааль гэх мэт).


Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

1.     Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага, МХХТ-ийн нийгэм болон хувь хүний амьдралд гүйцэтгэх үүргийн талаар зохих мэдлэг эзэмших;

2.     Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн түвшин, өнөөгийн байдалд өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

3.     Дэлхийн болон улс орнуудын МХХТ-ийн хөгжлийн түвшин, өнөөгийн байдалд өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд харьцуулсан дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.     Цахим хөгжил, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээний талаар мэдлэгтэй болж, цахим үйлчилгээг соёлтой, зөв ашиглах;

5.     Ахуйн болон сургалтын үйл ажиллагаанд тавигдсан асуудлыг тал бүрээс задлан шинжилж, өөрийн санал бодлоо илэрхийлэх, үнэлэлт өгөх;

6.     Статистик мэдээлэл, баримт бичигт үндэслэн дүгнэлт гаргах, үнэлэлт өгөх.