Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: КОМПЬЮТЕР ГРАФИК - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

CONTENT: Компьютерын шинжлэх ухааны нэг чухал бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбарын нэг нь компьютерын график юм. Энэхүү салбар нь урлаг, анагаах ухаан, энтертайнмент, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Иймд компьютер графикын онол түүний хэрэглээтэй танилцаж, програмчлах арга техникийг эзэмшихэд энэхүү хичээлийн үндсэн зорилго оршино. Энэ хичээлээр оюутнууд өөрсдөө бие даан графикын аппликейшн бичиж хөгжүүлэхэд голлон анхаарах бөгөөд Maya, Photoshop гэх мэт тусгай зориулалттай програм хангамжтай ажиллаж сурах зорилго тавихгүй.

Хамрах сэдвүүд:

·         Компьютерийн графикын үүсэл хөгжил, түүний хэрэглээ;

·         Графикын стандартууд, OpenGL, GLUT сангийн функцүүд;

·         Програмын ерөнхий бүтэц;

·         Растер ба вектор график; Ray tracing;

·         Шугаман алгебр, түүний график дахь хэрэглээ;

·         Хувиргалтын матрицууд, нэгэн төрлийн ба нийлмэл хувиргалтууд;

·         Харааны эзэлхүүн, харах хувиргалт (viewing) ба буулгалтын (projection) тухай;

·         Графикын хоолой;

·         Огторгуй дахь биетийн загварчлал;

·         Гэрэл, өнгө, материал;

·         Texture, texture mapping;

·         График дахь өгөгдлийн бүтэц;

·         Bezier муруй ба гадаргуу;

·         Компьютерын анимейшн, GPU програмчлал

 

ЗОРИЛТОТ ҮР ДҮН:

·         2D ба растер графикын асуудлуудтай танилцана

·         Рендерлэлтийн техникүүдээс компьютер графикын тодорхой асуудал, холбогдох өгөгдөлд туршиж үзнэ.

·         Биетийн хувиргалт, дүрслэл, проекцийн тухай ойлголттой болно.

·         Өнгө, гэрэлтүүлэлт, сүүдэрлэлтийн тухай ойлголтыг эзэмшинэ.

·         Рендерлэлт болон растер графикын техникүүдийг ашиглан графикын програм бичиж сурна.

·         Графикын төрөл бүрийн алгоритмуудыг ашиглан дүрслэл, анимейшн, компьютер ашиглан загварчлах хэрэглээний програмуудыг бичих дадалд сурна.