Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI410

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ

 Боловсруулсан: Б.Батням, Ц.Лхамролом

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Удиртгал, Програм хангамжийн амьдралын давтамж,  Экстрем програмчлал,  Өртөг тооцоолох,  Төлөвлөлт,  Эрсдэлийн менежмент,  Шаардлагын инженерчлэл,  Статик загварчлал, тэмдэглэгээ,   Динамик загварчлал, тэмдэглэгээ,  Хэрэглэхүйц байдал, туршилтын загвар,  Програм хангамжийн зохиомж,  Програм хангамжийн архитектур,  Үлгэр загвар, Фреймворк, хэрэглээ,  Хэрэгжүүлэлт, багажийн хэрэглээ, Тестлэх,  Нягтлан хянах , Дүгнэлт, Төслийн эцсийн танилцуулга

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

·         Төслийн боломжит эсэхийн шинжилгээ хийх, баримтжуулах,

·         Төслийн өртгийг урьдчилан тооцоолох аргуудыг мэдэх, тэдгээрийг ашиглах,

·         Төслийн эрсдэлийг илрүүлэх, удирдах аргуудыг мэдэх,  тэдгээрийг ашиглах,

·         Програм хангамжийн хөгжүүлэлтийн процесс загваруудыг ялгах, давуу сул талыг мэдэх, зохистойгоор ашиглах,

·         Програм хангамжийн төслийн төлөвлөгөө гаргах,

·         Шаардлагын төрлүүдийг мэдэх, тодорхойлох, шаардлагын инженерчлэлийн аргуудыг мэдэх, ашиглах,

·         Програм хангамжийн статик болон динамик загварын үндсэн ойлголт, тэмдэглэгээг мэдэх, эдгээр загварыг боловсруулах, практикт зохистойгоор хэрэглэх,

·         Програм хангамжийн зохиомжийн үндсэн ойлголт, тэмдэглэгээг мэдэх, үлгэр загварын зорилго хэрэглээг ойлгох, ашиглах,

·         Програм хангамжийн чанарын менежментийн талаарх үндсэн ойлголттой болох, теслэх болон нягтлан хянах аргуудыг мэдэх, тэдгээрийг тохиромжтойгоор ашиглах,

·         Туршилтын загварын ач холбогдлыг ойлгох, үүсгэх, ашиглах,

·         Програм хангамжийн төсөлд нэн тэргүүнд шаардлагатай баримтыг боловсруулах, өөрийн гүйцэтгэсэн ажлыг тайлагнах, илтгэх ур чадвартай болох,

·         Програм хангамж хөгжүүлэлтийн багаж хэрэгсэлтэй танилцах, ашиглах,

·         Баг зохион байгуулах, багаар ажиллах чадвартай болох,

·         Оюутан бүр програм хангамжийн төслийг эхнээс нь дуусах хүртэл оролцон, туршлага хуримтлуулах.