Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Монголоор: Мэдээллийн системийн төслийн удирдлагын үндэс, мэдээллийн системийн төслийн удирдлагын амьдралын цикл, төслийн багийн ажиллагаа, мэдээллийн системийн төслийн харилцаа холбооны удирдлага,  төслийг эхлүүлэх ба төлөвлөх үйл ажиллагаа: төслийг сонголт, төслийн хамрах цар хүрээ, төслийн төлөвлөлт, төслийн үйл ажиллагааны удирдлага ба түүнд хэрэглэх аргууд, төслийн нөөцийн удирдлага ба нөөцийг удирдах аргууд, төслийн чанарын удирдлага, төслийн эрсдэлийн удирдлага, төслийн худалдан авалтын удирдлага, төслийн өөрчлөлтийн удирдлага, мэдээллийн системийн төслийн хэрэгжүүлэлт ба хяналт.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

  1. Мэдээллийн системийн төсөл, хамрах хүрээ, хэрэгцээ шаардлага, төслийн удирдлагын амьдралын циклийн үе шатуудыг ойлгох;
  2. Төслийн баг, багийн гадаад ба дотоод харилцаанд ёс зүйтэй, хариуцлагатай оролцох, хамтран ажиллах, зохицуулах чадвартай болох;
  3. Мэдээллийн системийн төслийн хамрах хүрээг тодорхойлох, үйл ажиллагааг төлөвлөх, шаардлагатай нөөцийг сонгох зэргээр төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, удирдах үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  4. Мэдээллийн системийн төслийн нөөцийг тодорхойлох, хуваарилах, удирдах, хяналт тавих үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  5. Мэдээллийн системийн төслийн чанарын удирдлагын талаар мэдэх;
  6. Мэдээллийн системийн төслийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, шинжлэх, удирдан хянах үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  7. Мэдээллийн системийн төслийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, удирдах үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  8. Мэдээллийн системийн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, баримтжуулах, хүлээлгэн өгөх, үнэлгээ хийх үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  9. Мэдээллийн системийн төслийн өөрчлөлтийг тодорхойлох, өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн мэдлэг, чадварыг эзэмших;
  10. Мэдээллийн системийн тодорхой төсөлтэй холбогдохтой хууль тогтоомж, стандарт, бодлого болон зохицуулалтын баримт бичгүүдийг хэрэгцээндээ нийцүүлэн сонгон ашиглах.