Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ICSI406 - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

АГУУЛГА: Оюутнууд сонгодог өгөгдлийн бүтэцтэй танилцах бөгөөд тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, санаа, үр бүтээмжийн талаарх ойлголтыг авахын тулд тэдгээрийг хэрэгжүүлнэ. Өгөгдсөн даалгаварт тохирох хамгийн сайн алгоритм, өгөгдлийн бүтцийг таньдаг болохыг тулд алгоритмын ээдрээ, үр дүнгийн талаарх ойлголтуудыг өгнө.

Уг хичээлээр оюутнууд тоглоом эсвэл өөр өөр алгоритмуудыг нэг хэсэг болгон сурсан өгөгдлийн бүтцээ хэрэглэдэг нь тухайн өгөгдлийн бүтэц, алгоритмын талаарх ойлголтыг улам бататгадаг.

Уг хичээлээр үзэх өгөгдлийн бүтэц, алгоритмын сэдвүүд:

  • Контейнер өгөгдлийн бүтцүүд: жагсаалт, дараалал, стек
  • Хайлтын өгөгдлийн бүтэц, мод: Бүтэн хоёртын мод, хийп, хоёртын хайлтын мод, хайш, тэнцвэрт мод
  • Комбинаторик хайлт: backtrack, рекурсив аргууд
  • Графын сэдвүүд: Графыг дүрслэх, гүний хайлт, төвшний хайлт, хамгийн богино зав
  • Тэмдэгтэн цуваа хайх алгоритм: KMP, Boyer-Moore алгоритм

Суралцахуйн үр дүн:

  • Үр дүн, тооцооллын ээдрээнээс хамааран алгоритмуудыг ялгах
  • Өгөгдлийн шинжлэн даалгаварт тохирсон өгөгдлийн бүтцийг сонгох
  • Өгөгдлийн бүтэц, алгоритмуудыг хугацаа, санах ойн ээдрээг тодорхойлох
  • Сүүлийн үеийн үр дүнтэй өгөгдлийн бүтцийн талаар гүнзгий ойлголттой болж тэдгээрийг хэрэгжүүлж сурах
  • Өгөгдлийг бүтэцлэн системийн үр бүтээлийг сайжруулах
  • Шаардлагатай үед бүх боломж шалгах рекурсив аргуудыг хэрэгжүүлэх
  • Тэмдэгтэн цуваа хайх үйлдлийг үр дүнтэй хийх
  • Даалгаврыг графаар дүрсэн, графын алгоритмаар шийдэх