Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Програм Хангамж (ПХ)-ийн систем болон Менежмент гэж юу болох, Програм Хангамжийн Төсөл (ПХТ)-ийн Менежмент (ПХТМ)-ийн тухай, ПХ-ийн хэмжээ ба өртгийн үнэлгээ, ПХТ-ийн төлөвлөлт, эрсдэл, нөөц, явц, гүйцэтгэл, тайлагнал, кофигурацын болон багийн менежментийн технологи, аргачлалын талаар судлах болно. Програм хангамжийн төслийн удирдлагын ур чадварыг үнэлэх. Оюутан зардал, цаг хугацааг хэрхэн тооцоолох, эрсдэлийн менежмент; төслийн төлөвлөлт ба төслийн үнэлгээ, төслийн хяналт-шинжилгээ, удирдлага, төлөвлөлт, програм хангамжийн чанарын стандартуудын талаар суралцах болно;


СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН:

·         ПХ-ийн систем, ПХ-ийг хөгжүүлэх менежментийн талаар мэдлэг эзэмших.

·         Энгийн хялбар ПХТ боловсруулахад менежментийн арга, аргачлуудыг хэрэгжүүлж сурах.

·         Ялгаатай програм хангамжийн төслүүд дээр ямар програм хангамжийг хөгжүүлэх амьдралын циклийн загвар тохирохыг тайлбарлаж сурах болно.

·         Төслийн үүрэг, даалгаврыг төлөвлөх, хүчин чармайлт, хугацаа, ашгийг тооцох бусад шаардлагатай нөөцийг тооцоолох чадвартай болох

·         Оюутан програм хангамжийн төслүүдийн эрсдэл, оюуны өмч, хууль эрх зүйн асуудлуудыг таньж, ангилж чаддаг болох.

·         Төслийн ажилтнуудыг зохион байгуулж, боловсон хүчний менежментийн асуудлаар мэдлэгтэй болох

·         Төслийн хуувь эрхзүй орчин, эрсдэл, хамаарал зэргийг таних, ангилах, бүлэглэх чадвартай болох

·         Төслийн удирдагчийн болон төслийг цаашид авч яваах мэдлэг чадварыг олж авах

·         Оюутан жижиг програм хангамжийн төслийн менежментийн бүрэн баримт бичгийг бичих