Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, НИЙГМИЙН МЭДЭЭЛЭЛЖҮҮЛЭЛТИЙН АСУУДАЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI404

Мэдээллийн технологи, нийгмийн мэдээлэлжүүлэлтийн асуудал

Боловсруулсан: С.Уянга, Ц.Хүрэл-Очир

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) нийгэм, хувь хүний хөгжилд гүйцэтгэх үүрэг; даяарчлал; тоон нийгмийн шинж чанар; МХХТ-ийн хөгжил, түүний чиг хандлага; тоон ялгаатай байдал; мэдээллийн нууцлал, үнэн зөв, хүртээмжтэй байдал; мэдээллийн аюулгүй байдал; МХХТ-ийн ёс зүйн асуудал; МХХТ-ийн эрх зүйн зохицуулалт; МХХТ-ийн холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг; оюуны өмч; зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх; компьютерийн гэмт хэрэг; кибер гэмт хэрэг, кибер аюул занал, кибер довтолгоо, кибер терроризм; нотлох баримт, цахим нотлох баримт; компьютерийн криминалистик, тоон шинжилгээ, компьютерийн шинжилгээ, компьютерийн нотолгоо, тоон нотлох баримт, тоон нотлох баримтыг бэхжүүлэх, хадгалах, хамгаалах; цахим бодлого, зохицуулалт; цахим үйлчилгээ, тэдгээрийн зохистой хэрэглээ.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

·         МХХТ-ийн нийгэм, хувь хүний хөгжилд гүйцэтгэх үүрэг, даяарчлал, тоон нийгмийн шинж чанар,  тоон ялгаатай байдлын талаар үндсэн ойлголт өгөх;

·         Мэдээллийн нууцлал, үнэн зөв, хүртээмжтэй байдал, мэдээллийн аюулгүй байдлын талаар үндсэн ойлголт өгөх;

·         Олон улсын болон Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн түвшин, өнөөгийн байдалд өөрийн эзэмшсэн мэдлэг, чадварын хүрээнд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар олгох;

·         МХХТ-ийн эрх зүй болон мэргэжлийн ёс зүйн суурь ойлголт өгөх;

·         Оюуны өмч; зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх, зохиогчийн эрхийн хамгаалалтын талаар үндсэн ойлголт өгөх;

·         Компьютерийн гэмт хэрэг; кибер гэмт хэрэг, кибер аюул занал, кибер довтолгоо, кибер терроризмийн тухай үндсэн ойлголт  өгөх;

·         Нотолгооны онол, нотлох баримт, цахим нотлох баримт, эрх зүйн зохицуулалтын талаар үндсэн ойлголт өгөх;

·         Компьютерийн криминалистик, тоон шинжилгээ, компьютерийн шинжилгээ, компьютерийн нотолгоо, тоон нотлох баримт, тоон нотлох баримтыг бэхжүүлэх, хадгалах, хамгаалах талаар үндсэн ойлголт өгөх;

·         МХХТ-ийг ёс зүйтэй ашиглах мэдлэг, төлөвшил олгож, МХХТ-ийг соёлтой, зөв, эрсдэлгүй хэрэглэх чадвар олгох;

·         Цахим орчинд аюулгүй ажиллах, цахим үйлчилгээг ёс зүйтэй хэрэглэх чадвар олгох;