Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: СИ ХЭЛ, ӨГӨГДЛИЙН БҮТЦИЙН ТӨСӨЛ (UNIX ОРЧИНД) - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI381

СИ ХЭЛ, ӨГӨГДЛИЙН БҮТЦИЙН ТӨСӨЛ (UNIX ОРЧИНД)

Боловсруулсан: Д.Энхзол

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Уг хичээлээр кодын соёл /ethical coding/,  стандартууд /ANCI C standard/, Си програмчлалын хэлний ахисан төвшний ойлголтуудыг гүнгийрүүлэн судлах, өгөгдлийн бүтцийн ухагдахуунуудыг практикт ямар асуудлуудыг хэрхэн шийдэхэд хэрэглэдэг, хэрэглээ /cases/ зэргийг агуулгын хүрээнд үзнэ.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Уг хичээлийг үзснээр дараах мэдлэг чадварыг эзэмшиж, сайжруулна. Үүнд: програмын кодыг өөртөө зориулж биш бусдад зориулж бичдэг болохыг ойлгож, кодыг ойлгомжтой, цэгцтэй стандартын дагуу бичиж сурна, Unix орчинд практик дадлага хийнэ, Өгөгдлийн бүтэц хичээлээр үзсэн онолын ойлголтуудыг жишээн дээр тулгуурлаж практикт хэрэглэнэ, алгоритмын парадигмуудыг ашиглах чадвар, багаар ажиллах чадвар сайжирна, рефакторингийн арга техникүүдийг эзэмшинэ.