Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ФИЗИК БИЕТИЙН ГРАФИК ТООЦООЛОЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI316

PHYSICALLY BASED COMPUTER ANIMATION AND SIMULATION ФИЗИК БИЕТИЙН ГРАФИК ТООЦООЛОЛ

Боловсруулсан: Х.Оюундолгор

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэ хичээлээр Компьютерийн анимейшн ба симуляцийн тухай удиртгал, түүний хэрэглээ; Графикын стандартууд, OpenGL, GLUT сангийн функцүүд; Графикын програмын ерөнхий бүтэц; 3 хэмжээст математикын ойлголтууд; Бүтэцлэгдсэн нуглардаг объектүүд, даавууны симуляци; Хатуу биетийн динамик, Анимейшны үндсэн техникүүд; Inverse Kinematics; Character rigging; Нүүрний хөдөлгөөний анимейшн; Хязгаарлалт ба шүргэлцэл; Шингэний симуляци; Эгэл бөөмсийн систем ба түүний хэрэглээ  зэрэг агуулгыг үзэж судална. 

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тавигдсан бүх дасгал, даалгавар болон бие даалтын ажлыг өөрөө хийснээр оюутан дараахь мэдлэг болон чадварыг эзэмшинэ. Үүнд:

·                     Компьютер график, түүний хэрэглээтэй танилцана

·                     Графикын нээлттэй сангууд тухайлбал OpenGL, GLU, GLUT сангуудыг ашиглан графикын програм бичиж сурна

·                     3 хэмжээст компьютерын графикын рендерлэх процессыг ойлгож авна

·                     Графикын төрөл бүрийн алгоритмуудыг хэрэглэж сурна

·                     2D болон 3D огторгуйд хялбар биетийн загвар хийж үзнэ

·                     Физик тооцооллын аргад түшиглэсэн төрөл бүрийн симуляци, анимейшн хийх техникүүдийг эзэмшинэ.