Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: БИОИНФОРМАТИКИЙН ҮНДЭС - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI310

БИОИНФОРМАТИКИЙН ҮНДЭС

Боловсруулсан: П.Энхбаяр, Б.Мижиддорж

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Биологийн мэдээллийн хувьсгал. Биоинформатик бусад шинжлэх ухаантай холбогдох нь. Нуклейн хүчил, амин хүчлийн физик химийн шинж чанарууд. Үндсэн компонентын анализ (Principal Component Analysis)-ыг хэрэглэх нь. Молекул эволюц, популяцийн генетик ба биоинформатик. Удмын мод, коалесенсийн үзэгдэл, хүний гарал үүсэл. Молекулын эволюцийн загварууд. Онооны матрицууд: PAM, BLOSUM, log-odd онооны матрицууд, харьцуулалтын оноо. Ген, уургийн мэдээллийн бааз, өгөгдлийн сангууд. Дарааллын харьцуулалтын алгоритмууд, хос болон олон дарааллын харьцуулалт, локаль ба глобаль харьцуулалт. Өгөгдлийн санд хайлт хийх. Филогенетикийн аргууд.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Биоинформатик үүсэх болсон шалтгаан нөхцөл, биоинформатикийн аргуудын молекул эволюцийн үндэс, харьцуулалт болон хайлтын онооны утга болон мөн чанар, биологийн өгөгдлийн сангууд тэдгээрийн хэрэглээ, онцлог, филогенетикийн аргуудын математик болон эволюцийн үндэслэлийн тухай мэдлэг эзэмшнэ. Үндсэн компонентын арга, NCBI, EMBL, SwissProt, TrEMBSL, PIR, Uniprot, KEGG, PDB, SCOP, PFAM, CATH зэрэг уураг, нуклеотидийн өгөгдлийн сангуудыг хэрэглэх чадвар дадал эзэмшинэ. Мөн BLAST, Dotlet, Mapviewer, Cn3D гэсэн програмууд дээр ажиллаж сурна. Дарааллын харьцуулалт, хайлт хийх үр дүнг тайлбарлах, үндэслэлтэй үр дүн гаргах арга чадвар эзэмшиж филогенетикийн анализ хийх үр дүнг тайлбарлах чадвар дадал эзэмшинэ.