Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЗОХИОМЖ БА АРХИТЕКТУР - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Програм хангамжийн системүүдийн архитектур, дизайн, компонент, паттерныг хэрхэн зохилцолдуулж бүрэн хэмжээний програм хангамжийн архитектур, зохиомж бий болгох талаар судална. Сэдвүүд нь архитектурын зарчмууд, хувилбарууд, дизайн баримтжуулалт, хийсвэрлэлийн түвшин, хэрэглэгчийн интерфейс дизайны онол, практикийн харилцан хамаарал, програм хангамжийн эх үүсвэрүүд, стратегиудыг сонгох, загварыг баримтжуулах, дахин ашиглах загвар зэргийг багтаана. Хөгжүүлэгчдийн баг хэрхэн амьдрал дээрх бодит програм хангамжийг амжилттайгаар зохиомж, шийдэл, архитектурын бүтцийг гаргахыг судална.

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН:

1.      Програм хангамжийн төслийн оролцогч талууд, хэрэглэгчид, төслийн бүтээгчдийн жижиг багуудыг бүрдүүлэх, багийг ашиглан том хэмжээний програм хангамж дээр ажиллаж байгаа багийг төсөөлүүлэн програм хангамжийн төслийн оролцогчдын үр ашгийг үнэлэх, сайжруулах.

2.      Асуудал ба шийдлүүдийн хоорондын ялгааг олж таних, тэдгээрийн харилцан үйлчлэлийг шийдвэрлэх.

3.      Хэрэглэгчдэд зориулж системийг хөгжүүлэх болон зохиомжилход агил аргыг ашиглах

4.      Обьект хандлагат технологийн зохиомжийг домэйн, класс, харилцан үйлчлэлийн диаграм болох дарааллын болон харилцааны диаграммуудаар дүрслэх

5.      Домэйн загвар, анги диаграм, харилцан үйлчлэл (дараалал ба холбоо) зэрэг объектив чиглэлийн дизайны үндсийг үзүүлэх.

6.      Программ хангамжийн систем болон түүний дагалдах бичиг баримтыг бий болгоход үндсэн загвар зарчим, арга, загвар, стратеги ашиглах.

7.      Програм хангамж мөн түүний дагалдах бичиг баримтыг боловсруулахад зохиомж, архитектур, паттерны зарчмуудыг ашиглах

8.      Програм хангамжийн зохиомжийн техник, үндэслэлийг дүн шинжилгээ хийж тайлбарлах

9.      Стандарт арга болон шалгууруудыг хангасан үр бүтээмжтэй байхаар хүний дэлгэцийн интерфайсүүд зохиомжлох ба бүтээх

10.  Оршин байгаа системийн зохиомж архитектурын хувьд чанарын болон эдийн засгийн дүн шинжилгээ хийж туршлага хуримтлуулах, Програм хангамжийн архитектурыг бий болгоход дээрх алхам чухал бөгөөд үүнд мөн худалдан авах шийдвэр гаргах, компонентыг сонгох талаар хэлэлцэх

11.  Системийн ерєнхий зураг зохиох, баримтжуулах, UML болон бусад аргачлал, тэмдэглэгээг ашиглан системийн зохиомжийг баримтжуулах.

12.  Програм хангамжийн архитектур зохиомжийг хийхэд ялгаатай технологид суурилсан, ялгаатай эдийн засгийн үр өгөөжтэй. ялгаатай хэрэглэгчтэйгээс хамаарч аль архитектурын хэлбэрүүдийг зохиомжлон хийхэд ялгаа гарч байгааг турших практик дадалага хийх