Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПЛАТФОРМ ТЕХНОЛОГИ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

icsi211

ПЛАТФОРМ ТЕХНОЛОГИ

Боловсруулсан: А.Баатарбилэг

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Компьютерт  мэдээллийг хэрхэн дүрслэх, тооллын систем тэдгээр хооронд хувиргалт хийх аргууд, тооллын систем дээр хийгдэх үйлдлүүд, хоёртын кодууд, ASCII, Unicode стандартийн тухай. Компьютерийн дотоод бүтэц, эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг, микропроцессорын бүтэц зохион байгуулалт,  үндсэн болон туслах ойн зохион байгуулалт, архитектур, үйлдлийн системийн хадгалуур дээр мэдээллийг хэрхэн логикоор зохион байгуулах тухай тус тус үзнэ. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанар, ой, оролт гаралтын архитектур болон төхөөрөмжийн ажиллагаа, мөн бүүлийн алгебр, логик гэйт, тэмдэгт кодлолын стандарт, түүний хэрэглээний талаар мэдлэг олж авна. Платформ технологи гэж юу болох үйлдлийн системд хэрэглэдэг удирдлагын функцүүдийн талаар танилцуулж, системийн найдвартай байдлыг тооцож үнэлэлт өгөх чадвартай болно