Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: СИСТЕМИЙН ШИНЖИЛГЭЭ БА ЗОХИОМЖ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Системийн шинжилгээний үндэс, мэдээллийн системийн хөгжүүлэлт, системийн төсөл (үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналтын Pert, Critical Path Method, Gantt Chart г.м аргууд), мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл, системийн шинжилгээ (бизнесийн үйл ажиллагаа ба түүний  дахин инженерчлэл, мэдээллийн шаардлагын шинжилгээ, хэрэгцээ шаардлагын шинжилгээ, системийг график аргаар зураглах, өгөгдлийн урсгалын шинжилгээ, үнэ ашгийн шинжилгээ, өгөгдлийн толь бичиг, процессийн шинжилгээ, бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ г.м), системийн зохиомж (оролтын ба гаралтын зохиомж, дэлгэцийн зохиомж, өгөгдлийн сангийн зохиомж, маягтын зохиомж, өгөгдөл оротыг үр дүнтэй зохиомжлох, тайлангийн зохиомж, интерфэйсийн зохиомж, вэб зохиомж г.м), системийн хөгжүүлэлт (зохиомж, кодчилол), системийн туршилт, хэрэгжүүлэлт.


Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

Дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах ерөнхий мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:

  1.     Мэдээллийн системийн төслийн шинжилгээ, зохиомжийн техникийн баримт бичгийг ойлгох, ашиглах;

  2.     Бизнесийн үйл ажиллагаа, түүний орчинг шинжлэн судалсны үндсэн дээр шаардлагатай мэдээллийн системийг тодорхойлох;

  3.     Тавигдсан хэрэгцээ шаардлагын дагуу мэдээллийн системийн шинжилгээ хийж, зохиомжлох;

  4.     Системийг зохиомжийн дагуу хөгжүүлэх;

  5.     Системийн туршилтын кэйс, сценари, төлөвлөгөө гаргах, туршилтад оролцох;

  6.     Системийг хэрэгжүүлэлт, нэвтрүүлэлтэд оролцох;

  7.     Жижиг хэмжээний мэдээллийн системийн шинжилгээ, зохиомжийн баримт бичиг боловсруулах.